Энэ 7 хоногийн /2024.05.27-06.02/ 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ долоо хоногийн эхээр хониныхон шинэ ажил хэргийг төлөвлөн, сайтар боловсруулж хөрөнгө оруулалт татахад бэлэн болгоорой. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, түнш найз нөхдөдөө дэндүү их шаардлага тавьж, тулгах гэсний хэрэггүй. Уран зураг, сонгодог урлаг сонирхдог хүмүүст таатай сайхан боломж нээгдэнэ. Тэдний нүдийг нээж, чихийг сортойлгосон сайхан үзэсгэлэн дэлгэгдэх, шинэ мэдээлэл олж авч чадна. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн дундуур юу ч хийсэн бүтэлгүйтэж, хийж буй ажил урагш муутай байх тул та хий нервтэж эд эсээ үхүүлэх хэрэггүй. Хэсэг хугацааны ээлжийн амралт гэж ойлгоод тайван амраад авахыг хичээ. Үгүй бол буруу алдаатай шийдвэр гаргахад хүрнэ. Үүссэн хямралыг амжилттай давж чадвал ард нь үүсэх үр дүн таны гарт, амжилт таныг дагах болно. Сэтгэл санаа тань тогтворгүй, аливаа гэнэтийн зүйлийг огцом, хүндээр тусгаж авснаар эрүүл мэндээ муутгах магадлал өндөр байна. Биеийн хэт ачаалал авахаас сэргийл. Долоо хоногийн сүүлээр од гараг таны бодлыг бодит зүйл болоход тусалж байна. Өөдрөг, шударга зан чинь танд ихээхэн амжилт авчирна. Мөн олон нийтийн байгууллага, төр засаг, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд таатай байна.
Үхэр: Долоо хоногийн эхээр сэтгэл сайтай, бусдад үргэлж тусалж байдаг хүмүүст талархал, баяр баясгалан ирнэ. Улиг болсон, гараас гардаггүй ажлуудыг түр хойш тавих нь таныг шинийг эхлүүлж, урагш ахихад тань нөлөөлж магадгүй юм. Ингэхдээ мөрөөдөлд авталгүй боломжоо бодитоор үнэл. Ахимаг настнууд алдсан энергиэ нөхөхийг, хөдөлгөөн дасгал хийхийг илүүд үзнэ. Үдшийг тайван элдэв зүйлд сэтгэлээ чилээлгүй тайван амрахыг эрхэмлэ. Долоо хоногийн дундуур зарим бүсгүйчүүдийн хувьд таатай ажил үйлс бүтээхэд хялбар, бодсон санасан зүйл бүхэн тань санаснаар тань амархан бүтнэ. Харин өөртөө итгэл муутай, урагшгүй нэгний хувьд тааварлашгүй төвөгтэй өдөр болж өнгөрнө. Бодлын хүчээ, биеийнхээ хүчтэй хослуулан ажил хэргээ амжилттай явуулахад ихээхэн эерэг үр дүн гарна. Өөдрөг үзэл, хичээл зүтгэл нь таныг ямагт амжилт руу хөтөлнө гэдгийг санаарай. Од гараг таны чадварт нэлээд эерэг, таатай нөлөөлж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр найз нөхдөө, настан буурлуудаа баярлуулах, уулзаагүй нэгнээ дурсаж өнгөрүүл. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах санаатай яваа бол ашигтай талбай, ирээдүйн үнэлгээ, одоогийн хэрэгцээ шаардлагыг тал бүрээс нь харж байж шийдвэрээ гаргаарай. Энэ нь таны ирээдүй болон санхүүтэй маш их холбоотой гэдгийг санаарай.
Хамтатгах: Долоо хоногийн эхээр уулзалт, цуглаанд оролцож өөртөө шинэчлэл хийхийг хүсэгч бүсгүйчүүдийг амжилт дагалдана. Ирээдүйгээ төлөвлөж ямар нэгэн алхам хийх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрэй. Ингэснээр танд амжилт ирэх болно. Эрчүүд санхүү, мөнгөний тухай толгойгоо гашилгаж шинэ бизнес, шинэ санаа эрэлхийлнэ. Гэвч олон нийтийн үйл ажиллагаанд очих, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжгүй бөгөөд элдэв гарч болох таагүй зүйлсээс сэрэмжилж тийм газар очихгүй байхыг зөвлөж байна. Таны хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ. Долоо хоногийн дундуур ихрийнхэн ямар ч дурын үйлдэлд гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байхгүй бол болохгүй. Шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авах гэж хэт улайрах нь өрсөлдөгчийнхөө анхаарлыг илүү татаж, таны эсрэг чиглэхэд хүргэж болзошгүй. Аливаа муу зүйлийг аль болох тайвнаар хүлээн авахыг хичээгээрэй. Харин долоо хоногийн сүүлээр бүхнийг мэдэмхийрч бусдын өмнүүр орох, эсвэл зөрүүд зан гаргах нь олны дунд зөрчилдөөн үүсгэх, түнш болон хамтрагчтайгаа зөрчилдөх үндэс болно. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаагаа сайнаар үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Танд хэн нэгэн алдартны, хүндэлдэг хүний зөвлөгөө маш ихээр шаардагдах болно. Сайн судалж, мэдэхгүй ажлын араас хөөцөлдөх хэрэггүй. Тэрний оронд гэр бүл үр хүүхдэдээ анхаарлаа хандуулж үдшийг амт өнгөрүүлээрэй.
Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр амар амгалан байдлаа хадгалахын тулд гадаад ертөнцөөс аль болох холдохыг хичээ. Сөрөг муу зүйл таны энергийг сорж, сул дорой болгоно. Ихэнх ажил нь танаас маш их анхаарал, хэрсүү ухаан шаардах болно. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх, өсөн дэвжихэд тун таатай. Хэрэв оюуны ажилд анхаарал хандуулбал өөрийгөө ялан гарна. Та дотоод тэнцвэрт байдлаа хадгалж ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн зохицоод, зохицуулаад гарах чадвартай байна. Долоо хоногийн дундуур эргэн тойрны уур амьсгал таныг эвгүй байдалд оруулж магадгүй юм. Иймээс хатуу үг хэлэхээ тэвч. Энэ үед үүссэн гоморхол мартагдахад хүнд байх болно. Ойр дотнын найз нөхөд таагүй байдлаа холдуулахад тань тусална. Та цаг хугацаанд баригдаж, хавчигдалгүй тайвнаар өөрийнхөө үйлдлийг зохицуулаарай. Эрчүүдийн хувьд хүнд хүчир ажил, гадаад орчинд ажиллах нь гол зүйл нь байх тул болгоомж, анхаарлыг эрхэмлэх хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр түнш болон хамтрагчтай хийсэн ажил тань үр бүтээлтэй байна. Та хувийн амьдралынхаа боломж бололцоог дээшлүүлэхийн тулд олон зүйлийг бодож төлөвлөсөн ч бүх зүйл таны хүслээр болохгүй. Бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байж чадвал амжилт танд ирэх болно.
Арслан: Долоо хоногийн эхээр гэнэтийн таагүй мэдээ нь таны сэтгэлийг ихээхэн зовоож мэдэх ч барьц алдаж, хяналтаа алдах хэрэггүй. Хамгийн ойрын дотнын хүнээсээ тусламж хүс. Хайр сэтгэл амрагийн асуудлаа хойшлуулах хэрэггүй. Хоёр биеэ гомдоосон, үл ойлголцолд хүрсэн бол түүнийгээ засаж залруулах боломж нөхцөлийг хайж эвлэрлийн үүдийг нээ. Хэн нэгний тавьсан ажил хэрэгч бус саналд толгойгоо гашилгах хэрэггүй. Танд түүнээс илүү хүч хөдөлмөрөө зориулах ажил их байгаа. Долоо хоногийн дундуур гүжирдлэг, гүтгэлэг, ил далдаар нэр хүндэд тань нөлөөлөх гэсэн зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлийг нүдээр харж биеэр мэдрэх болно. Гэвч таны амьдралын түвшин өндөр байгаа тул та аливаа үүссэн саад бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар амжилттай даван гарах хүч байгаа. Та хэдий их ажиллана, гялалзана тэр бүгдийг тань олны хэл ам дагаж байдгийг санаж зөвхөн урагшаа харж алхаарай. Тайван байдлаа хадгалж аливаа өдөөн хатгалгад өртөхөөс сэргийлээрэй. Харин долоо хоногийн сүүлээр таны дур булаам байдал, урам зоригтой, хөдөлмөрч байдал тань гэр бүлийнхэн тэр тусмаа ханийхаа сэтгэлийг улам хөдөлгөнө. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сайтар тунгаа бод, төлөвлө. Одоо л цаг нь ирсэн гэдгийг хэлж байна.
Охин: Долоо хоногийн эхээр зарим хүмүүс албан тушаал дэвших бөгөөд үүний зэрэгцээ үүрэг хариуцлага атаа жөтөө нэмэгдэнэ гэдэгт сэтгэл санаагаа бэлд. Ажлын цаг болон төлөвлөгөөг далайцтай маш нарийн төлөвлөж сур. Санхүү, хөрөнгө оруулалтдаа хямгач хандаарай. Ажил хэргийн уулзалт нь тодорхой хэмжээний хүчин чадал танаас шаардах болно. Таны шийдвэр олон хүнд эерэг нөлөө үзүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж, бусдыг ч мөн адил өөрийн санаа бодолтой нэгтгэж чадна. Таны хүлээцтэй байдал тань гэнэтийн магтаал сайшаалаар таныг бүрхэнэ. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд болгоомжтой, бодлоготой хандах хэрэгтэй. Ганган хээнцэр байдалд тэмүүлж, томоохон худалдан авалт хийх гэсний хэрэггүй. Санхүүгийн байдлаа урьдаас тооцон эрсдэлд орохгүй байх тал дээр өөрийн зүгээс хийх ёстойгоо хийхгүй бол нэлээн хүнд байдалд орох магадлалтай. Хайртай хүмүүстээ их цаг гаргах нь танд ямар их хэрэгтэй байсныг олж харна. Таны тэсвэр тэвчээр, арга барил тань гэр бүлд итгэл, ая тух, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход тусална. Биеийн хүчний ажил хийх, салхинд гарахад тохиромжтой. Эцсийн үр дүнд гэр бүлийн харилцаа улам бат бэх болно. Харин долоо хоногийн сүүлээр эрүүл агаарт гарч биеийн хүчний хөдөлмөр хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулаарай. Хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартав аа.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр өрсөлдөөн ихтэй салбарт ажиллах нь танаас маш их хүч, хөдөлмөр шаардах тул итгэлгүй, шантарч байгаа бол эхлүүлэх хэрэггүй. Ойр дотно харилцаа, сэтгэл татам байдал, бусдын бодлыг унших, зөн совиндоо хөтлөгдөх зэрэг чадварууд нэлээд хүчтэй байна. Та өөрийн үзэл бодолдоо үнэнч, бусдыг байлдан дагуулж чаддаг гэдгээ харуулах болно. Өмнө нь гаргасан алдаагаа засахад таатай. Ингэж өнгөрсөнд гаргасан алдаагаа ухамсарлах нь танд дахин алдах эрх байхгүй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Долоо хоногийн дундуур хайр дурлалын асуудал их таатай байх бөгөөд ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Таны эрч хүчтэй, амьдралдаа бүтээлч, идэвх зүтгэлтэй байдал илүү их зонхилох тул энэ эрч хүчээ хамгийн чухал зүйлдээ зориулахыг хичээ. Маш чухал яриа хэлэлцээр хийх, бизнес тань ашиг орлого авч ирна. Харин долоо хоногийн сүүлээр танд өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ. Ажил хэчнээн их байсан ч аав ээж үр хүүхдүүддээ цаг зав гаргаж анхаарал хандуулаарай. Тэдэнд яг таны анхаарал халамж хэрэгтэй байна шүү.
Хилэнц: Долоо хоногийн эхээр зарим хилэнцүүд санаандгүй тохиолоор эртний хамтрагч, найзтайгаа учрах бол зарим нь хайр дурлалын хувьд адал явдал гэхээсээ илүүтэй сайхан хайрыг эхлүүлж чадна. Ажлын эрч хүч өндөртэйгөөс гадна, төлөвлөгөөт ажлынхаа ард гарч чадна. Харин зарим хилэнцийнхэн хэн нэгэнд итгэх итгэл найдвар туйлын өндөр байгаа ч та өөртөө итгэх байдал, зориг дутмаг байгаагаас аливаа ажлын ард гарах, ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Эрчүүд сэтгэл санаа тайван байж аливаад шинийг эрэлхийлэхэд таатай байх болно. Долоо хоногийн дундуур санхүүтэй холбоотой асуудлууд бизнесийн салбарынханд ихээхэн таагүй нөлөө үзүүлнэ. Мөнгө төгрөгтэй холбоотой ажлууд зогсонги байдалд хүрч мэднэ. Хэрвээ та маш ухаалаг нарийн бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг өөрөө шийдвэрлэж чадах болно. Танд ганцаараа байж бодож бясалгах болон хэсэг хугацаанд орчин тойрноос тасрах нь ашиг тусыг өгнө. Бүсгүйчүүд сэтгэл зүрхнийхээ хүчтэй илрэл, хүсэл тэмүүллээ дарах гэж хичээсний хэрэггүй. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн эзэмдүүлээрэй. Хэн нэгэнтэй танилцах, сонирхолтой учрал нь цааш үргэлжилж бат бөх, найдвартай харилцаанд хүргэж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр ужиг хууч өвчин тань сэдрэх тул яаралтай арга хэмжээ ав. Од гараг урдын адил таны эрүүл мэнд ноцтой байгааг ахин анхааруулж байна. Таны анхаарал халамжаар ар гэрийнхэн тань дутаж байгааг мэдэрч цаг зав сэтгэл зүрхээ тэдэндээ зориулаарай.
Нум: Долоо хоногийн эхээр алс явж мэдлэг хуримтлуулах, шинэ танилуудтай болох, ямар нэгэн хүлээн авалтад очиж магадгүй. Та найз нөхдөөсөө үлгэрлэн, саад бэрхшээл ихтэй олон асуудлаа шийдвэрлэж чадна. Зарим нэг нөхцөл байдлын улмаас таны гэрээ хэлэлцээр хойшлогдох, эсвэл бүр хийгдэж чадахгүй байхад хүрнэ. Хэрэв танд томоохон ажлын санал, гэрээ хийх боломж тохиовол эргэлзэх зүйлгүй үзээд алдах хэрэгтэй. Шийдвэрээ удаашруулах тусам бусдад алдах магадлал өндөр байна. Хувийн амьдралд үүсэх зарим нэг асуудлыг хүндээр тусгаж, хурцатгах хэрэггүй. Аливаа маргаан учир шалтгаантай тул тэвчээртэй байж ухаалгаар уур амьсгалыг эерэг хандлагад хүргээрэй. Янаг амрагийн харилцаагаа ил тод болгох, өөрийн сэтгэлт хүнээ сонгоход од гарагийн эерэг нөлөө их байх болно. Харин долоо хоногийн сүүлээр бүтээлч, хөдөлмөрч байдлаа сайжруулах, бодсоноо ажил хэрэг болгох алтан боломжоо бүү алдаарай. Үүний төлөө бүхий л хүч хөдөлмөрөө зориулна. Хэн нэгнээс туршлага судлах, орчин үеийн дэвшилтэт технологитой танилцах зэргээр өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэнэ.
Матар: Энэ долоо хоногийн эхээр залуу охидуудын хүсэл мөрөөдөл, гэгээлэг сайхан байж түүндээ хүрэх зам нь дөт, хялбар байхад од гарагийн нөлөө их байх болно. Хэрэв ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол түүндээ тууштай, хичээл зүтгэлтэй байхад амжилт дагах болно. Шинээр ажил горилогчдын ажлын ярилцлагад амжилттай болно гэдэгт итгэлтэй байж болно. Хувийн орон зайгаа бий болгож өөрийн байр суурийг бэхжүүлэх хүсэл төрнө. Таны өөртөө итгэлтэй байдал нь олон хүний гайхширлыг төрүүлж магадгүй. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулаарай. Долоо хоногийн дундуур цаг агаар, агаарын даралтын нөлөөгөөр матрынхны бие тавгүйтнэ. Энэ нь ахмадуудад илүү хамаарна. Гэнэтийн энэ өөрчлөлт нь олон хүний сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Бүтээж туурвих, суралцах, мөнгөтэй холбоотой ажлууд урагш ахихгүй урмыг тань ихэд хугалах болно. Гэр бүлийн хоёрт үл ойлголцол үүсэж ширүүхэн маргаан өрнөж болзошгүй тул асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээ. Харин долоо хоногийн сүүлээр бүх хүмүүсийн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өсөн нэмэгдэх эерэг мэдээтэй байна. Таны араар хов хутган үймүүлэх, хорон санаатны явуулгад өртөж магадгүй тул нөхцөл байдал ямраар ч эргэсэн өөрийгөө хамгаалах, тэвчээртэй байхыг зөвлөж байна.
Хумх: Долоо хоногийн эхээр залуусыг шинэ танил, романтик болзоо, хайр сэтгэлийн явдлууд хүлээж байна. Таны ажил хэргийн амжилт зөвхөн танаас шалтгаална гэдгийг та мэдэж байгаа тул юунд ч үл сатааран бүхий л оюун ухаан бодлоо төвлөрүүлэн ажиллана. Долоо хоногийн дундуур олон нийтийн хандлага таны талд байгаагаас үүдэн танд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олдоно. Албаны ажил гэхээсээ илүүтэй хувийн ажил төрлөө амжуулах, эрүүл мэндийн байдлаа дээшлүүлэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авна. Таныг бүхий л зүйл дээр тайван хүлээцтэй байдлаар хандахыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр агаарын даралтын өөрчлөлтөөс болж зарим хүмүүсийн хувьд бие махбодын тавгүй байдал, зовуурь илэрнэ. Аар саар аливаа асуудалд тархиа гашилгаж, сэтгэл санаагаа хямраах нь эрүүл мэндийг муутгах аюултай. Эрчүүд эргэн тойрныхоо хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг бэлэглэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд олны анхаарлыг өөртөө татах гэж ихээхэн хичээх болно. Хэн нэгний хувийн нууцад дураараа нэвтрэх оролдлого тань бүтэлгүйтэж та нэр хүндээ унагаж мэднэ. Ямар нэгэн зүйлд холбогдохоос сэрэмжлээрэй.
Загас: Долоо хоногийн эхээр амьдралын хэв маяг тань хэт хуучинсаг санагдаж, өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсэж магадгүй. Таны тархи, оюун ухаанаас ер бусын далдын хүч ундарч гарах тэр мэдрэмжийг мэдрэх болно. Та өөрийн бодол санаа, зөн совингоор бүхий л ажил үйлсээ төлөвлөх, хийхэд тохиромжтой. Таны төлөвлөсөн ажиллагаа саадгүй, бүтэмжтэй байна. Эрчүүдийн хувьд бусдад анхаарал халамж тавьж өөрийн хүч тэнхээгээ харуулж нэр хүндийг олж авна. Тэд хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг чанар нь түүний сайн талуудын нэг юм. Долоо хоногийн дундуур жаахан ачаалал ихтэй байна. Зарим нэг асуудлууд толгой өвтгөнө. Ажил хэргийн уулзалтууд ар араасаа гарч ирсээр л байна. Ихэнх хүмүүсийн бие тавгүйтэж ажлын эрч хүч буурна. Хар муу энерги ихтэй, уур уцаартай хүмүүсээс зай барих, үймээн шуугианд оролцохгүй байхыг зөвлөж байна. Сул дорой, үлбэгэр байдал тань өвдөхөд хүргэж болзошгүй тул туйлын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр таны эерэг сэтгэлгээ, хор шаргүй байдал тань зарим таагүй нөхцөл байдлыг сайнаар шийдвэрлэх болно. Зарим хүмүүсийн хувьд холбоо тогтоох, хурим найр хийхэд тохиромжтой бол заримд нь болгоомжлолыг сануулж байна. Холоос хамаатан тань зочлох гэнэтийн зугаалга хийх, үзвэр үзэх, дэлгүүр хэсэх зэргээр цагийг өнгөрүүлнэ.