Үндэсний Их баяр наадмын өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Ардын эмч, Гавьяат эмч төрөн гарлаа. Тус эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Зөвлөх Хүний гавьяат эмч С.Хишгээ Эх хүүхдийн төлөө ажиллаж ирсэн 40 гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Ардын эмч хэмээх эрхэм цолыг хүртлээ. Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Л.Ганбаяр Монгол улсын хүний гавьяат эмч хэмээх хүндэт цолыг хүртэж хамт олныгоо баярлууллаа.