Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж Аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан 2 цаг 6 минут үргэлжилж хөлийн цэцийн шийдвэрээр Аймгийн арслан М.Эрхэмбаярыг давуулсан шийдвэрийг гаргасан юм.
Уг шийдвэртэй холбогдуулан Улсын арслан Ц.Содномдоржоос тодруулахад,
Тэрбээр,
"Дүрмээрээ сугадаатай сонин барьц бий болгочихсон. Үндсэндээ бид хоёр нэг нэг л давхар золгосон. Үлдсэн цаг 40 минутанд дан золгоо. Давхар золгосон бол барилдаан шийдэгдчихсэн байгаа. Яахав дүрэм бол дүрэм. Цугласан наадамчин олноо үймүүлээд яахав. Залуу бөх, цаашдаа сайн барилдах байх гэж бодоод элэг бүсээ тайлаад өгчихлөө" гэв.
2024-07-12
Одоо барилдахаа боль, бусдад буруу өгөөд яахав, Спорт бол залуу насных, бэлтгэл болоод сэтгэлзүйн бэлтгэлтэй ясны бөх бол Баянаа аварга шиг л байна, чи бол чадахгүй, жил бүр хэл ам хэрүүл талцал хуваагдал болгохоо боль.