Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Амралт сувилалд явах, бариа массаж хийлгэх зэрэг нь дээд зэргийн амралт байх болно. Өөртөө сайн анхаарал тавьж, амьдралаа өөрчилж шинэчлэхийг хичээ. Нэгэн хэвийн уйтгартай байдлаасаа салж чадвал урам зориг ихсэн эрч хүч нэмэгдэх болно. Хайртай хүмүүсийнхээ дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүс сонголт хийхдээ хуумгай хандаж болохгүй үе. 

Үхэр: Ажлын ачааллаас болж бухимдах эсвэл харилцаатай холбоотой ямар нэгэн асуудалд орж болзошгүй тул анхааралтай байхыг сануулъя. Та хэн нэгний үгэнд автан буруу шийдвэр, үйлдэл хийж магадгүй. Эргэн тойрны хүмүүсээ зөв таньж мэдэхийн тулд тэдэнтэй аль болох ойр байж, харилцан ярилцаарай. 

Ихэр: Олны дунд үүсэх сөргөлдөөн их байгаа тул та анхаарлаа өөр тийш хандуулахыг хичээ. Эс тэгвээс та хэл амны бай болж мэднэ. Сонин содон зүйлийг туршиж үзэх, хэн хүний хийж барахааргүй ажлыг хийж үзэх хүсэл төрнө. Олны анхаарлын төвд амархан орох бөгөөд зарим шийдвэр амжилттай болох үе гэнэт бий болж мэднэ. 

Мэлхий: Урлагийн тоглолт эсвэл жүжиг үзэх зэргээр амралтын өдрийг өнгөрүүл. Элдэв тооцоо, өр авлага таны толгойд эргэлдэх ч сайн хянах шаардлагатай санхүүгийн үйл явдалд оролцох гэсний хэрэггүй. Та робот шиг л толгойгоо ажиллуулах шаардлага тулгарна. Сэтгэл зүйн байдал тань тогтвортой биш ямар нэгэн өөрчлөлтийг мэдрэх болно. Өнөөдрийн хувьд томоохон худалдан авалт хийж аз турших хэрэггүй. 

Арслан: Албан ажлаас илүү хувийн ажилдаа их цаг хугацааг зориулна. Энэ өдөр өөртөө итгэлтэй байдал нь аливаа төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Ямар ч үед хэнээс ч хамааралгүй өөрийгөө бүрэн аваад явах чадвартай гэдгээ харуул. Чөлөөт цаг гарвал удаан хугацааны турш өөртөө өгөөгүй амралтыг бий болгохоор төлөвлө. 

Охин: Нийгмийн сүлжээнд бий болсон давлагаа ажлаа хийхэд саад учруулна. Та хэн нэгний үгээр бүгдийг зохицуулна гэвэл багагүй алдаа гаргахад хүрнэ. Өнөөдөр өөртөө итгэлтэй байдлаар бүхий л зүйлд хандвал танд илүү амар байх болно. Ямар нэгэн өвчин нь эдгэрэхгүй удааширч хүндрэх аюултай тул эртхэн эмчид хандахыг зөвлөж байна. 

Жинлүүр: Энэ өдөр зарим нэг хайнга хүмүүсийг бүтэлгүйтэл тойрохгүй. Ямар нэгэн чухал юмыг мартах магадлал өндөр байна. Хэт мэдрэг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Ямар нэгэн юманд санаа зовнисон байдал нь удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. 

Хилэнц: Та өөрийн авьяас, ур чадвараа нээн илрүүлэхээр шийдсэн бол юуг хамгийн сайн хийж чадахаа сайн бодоорой. Хий дэмий мөрөөдөж сууснаас бодитоо үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байна. Өөрийгөө болон амьдралаа өөрчлөх хүслээ орхилгүй тууштай тэмцэхийг зөвлөж байна. Гэхдээ аливаа хэл ам, хэрүүл шуугианаас хол байгаарай. 

Нум: Хэн нэгнийг гомдоосондоо харамсаж, сэтгэл тавгүйтнэ. Гэхдээ танд уучлал гуйх, алдаагаа ухамсарлах чадвар хангалттай байгаа тул боломж гармагц ашиглаарай. Шинэчлэл өөрчлөлт хийх ямар нэгэн аян өрнүүлэх нь олон хүний идэвхийг нэмэгдүүлж, илүү ойлголцоход тус болно. Таны хайрын харилцаа сонирхолтой үйл явдалд татагдана. 

Матар: Чин сэтгэлээсээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэх нь хүн бүхэнд сайхан энерги бэлэглэж, өдрийн турш гэрэл гэгээ цацруулах болно. Хэчнээн хорон санаа, муу явуулга гарсан таны гэрлэн бүрхүүлийг нэвтэлж чадахгүй. Хайр сэтгэлийн асуудалд мэдрэмжтэй байх бөгөөд өөрийн хүсэн хүлээсэн хүнээ олох болно. 

Хумх: Хувийн амьдралд бага зэргийн асуудал үүсэх ч энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй. Удахгүй бүх зүйл хивэндээ орох болно. Түр зуурын хэрүүл маргааныг хурцатгах хэрэггүй. Хэн нэгэн танд ашигтай мэтээр тодорхойгүй санал тавивал илүү нухацтай авч үзэх хэрэгтэй. Танд ямар нэгэн зүйлийг мэдүүлэхгүй гэсэн хэн нэгний оролдлого байж мэднэ. 

Загас: Хэн нэгэнд боломж олгож, хамтран ажиллах талаар ярилцаж үзвэл таны бодож байгаагүй шийдэл гарч ирэх болно. Санхүүгийн байдал сайжирсантай холбоотой их хэмжээний зарлага гаргахгүй байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал цаашид яаж эргэхийг мэдэхгүй тул зөвхөн өнөөдрөөрөө амьдрахгүй байх хэрэгтэй.

Таны сурталчилгаа