2024 оны 8-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Тааламжгүй нөхцөл байдлыг үл харгалзан үргэлж инээд баяр хөөртэй байвал таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байна. Залуу хүмүүс хайр дурлалтай ч учрах болно. Таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохуйц хүнд хүчир ажил хийх хэрэггүй. Өөртөө зориулсан дотоод төлөвлөгөөгөө баримтлан ажиллахад буруудахгүй үе бололтой.
Үхэр: Өнөөдөр янз бүрийн зүйл хийх хүсэл сонирхол ихэснэ. Энгийн хүн бүрийн чаддаг, хийдэг зүйл огтхон ч сонирхлыг тань татахгүй байж мэднэ. Хайртай хүнийхээ төлөө маш хэцүү, чимхлүүр зүйлийг зориглон барьж авахад эргэн тойрны хүмүүс ихээхэн нөлөөлөх болно. Саруул ухаан, эерэг бодлоор эрч хүчээ хуримтлуулаарай.
Ихэр: Танд шинэ орлого орж ирнэ. Гэхдээ мөнгө зүгээр орж ирэхгүй. Ихээхэн эрч хүч, хичээл зүтгэлийн ачаар орж ирснийг санаарай. Таны хүсэж байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулал сайтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно.
Мэлхий: Хувийн эрх чөлөө, нууцаа хадгалан үлдэхийн тулд зарим нэг үйлдэл хийж, шийдвэрийг гаргаж магадгүй. Хэн нэгний түрэмгий байдал нь нийгэмд эзлэх байр суурийг тань ганхуулахад хүргэж мэдэх юм. Онгирч хөөрөх, гуньж гутрах зэргээр сэтгэлийн хөдлөл тань тогтворгүй байна. Аль болох ганцаар байхыг зөвлөж байна.
Арслан: Бусдыг татах чадвараа ашиглан ажил хэргээ амжилттай бүтээх бололтой. Санамсаргүй үүссэн асуудлыг аль болох эергээр шийдвэрлэ. Дотоод мэдрэмж, үг үйлдлээ цэгцлэн бусдыг сайн сонс. Нөлөө бүхий хүний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах хэрэгтэй байна. Хувийн амьдралаа ямар ч үед орхигдуулахгүй байхыг зөвлөж байна.
Охин: Бусдын тусламж дэмжлэгтэйгээр таны ажил үйлс маш хурдан хугацаанд бүтэх болно. Ихэнх тохиолдолд ганцаар хийхээсээ илүү хамтаар хийсэн ажил цаг хугацааны хувьд ч, амжилт бүтээлийн хувьд ч илүү байх болно. Гадаадын улс оронд эсвэл ойр тойрондоо аялал хийх зэрэгт тохиромжтой. Өөрөө өөртөө олон боломжийг бий болго.
Жинлүүр: Хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэлтэй холбоотой зарим нэг асуудал урган гарна. Ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааг хямраах үйлдэл бүү гаргаарай. Ажил хэрэг гэнэтийн уналтад орж магадгүй. Од эрхсийн таагүй байрлалын улмаас таны хувийн амьдралд болон алба ажилтай холбоотой алдаа гарч магадгүй. Хол замд гарах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй байна.
Хилэнц: Эв нэгдэлтэй бөгөөд харилцан дэмжлэг туслалцаа сайтай байх нь үлгэр жишээ гэр бүл болоход сайнаар нөлөөлнө. Төлөвлөсөн өөрчлөлтөө хийж байр сууриа сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдөр эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа шийдвэрлэхдээ туйлын хянамгай бодож байж, яаралгүй шийдээрэй. Ирээдүйгээ гэрэлтэй байлгахын тулд өдөр бүр урагш тэмүүл.
Нум: Аливаа хэрэгцээ шаардлагын улмаас хэн нэгэнтэй хийсэн арилжаа нь оновчгүй байж мэдэх ч цаг алдалгүй арга хэмжээ авснаар алдаагаа засаж чадна. Хариуцлагатай байж зөв шийдвэр гаргах болон сэтгэл санаагаа үймрүүлэх зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Бусдыг ашиглаж, буруугаа хүлээдэггүй зангаас болж асуудалд орж болзошгүйг анхаар.
Матар: Бүхий л саар муухай зүйлийг тэвчин, саад бэрхшээлтэй нүүр тулан тэмцэх хэрэгтэй болно. Урагш давшин тэмүүлэх ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар тань олны нүдэнд ил болж хүртэх ёстойгоо хүртэж сайшаагдах болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө урамшуулаарай.
Хумх: Хувь заяаны сорилтуудыг дотнын эсвэл итгэлтэй хүмүүстэйгээ хамт даван туулахад хялбар байх болно. Чин сэтгэлийн зөвлөгөө маш үнэ цэнтэй гэдгийг бүү март. Ажил төрлийн өөрчлөлт хийхийг оролдох, бичиг баримт дээр ажиллах зэрэгт таатай байна. Хувийн амьдралаа анхаар. Гэр бүлийн тогтвортой харилцаанд зориулсан үйл ажиллагаа явуулахад таатай.
Загас: Энэ долоо хоногт түр хугацаанд ч болов төвөгтэй асуудлаас хөндийрч өөрийгөө амраа. Хэрэгтэй хэрэггүй олон бодолд дарагдах нь таныг улам их ядрааж, идэвхийг тань бууруулна. Уур уцаартай хүмүүс сөрөг энерги цацруулж байдаг тул аль болох холхон байгаарай.