Цаг үеийн мэдээ

 Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

12-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2024 оны 08-р сарын 11-ний 20 цагаас 08-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.   

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20...+25 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө сав газар, Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.

Таны сурталчилгаа