Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран “KIDS FASHION WEEK” – “ХҮҮХДИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ” үйл ажиллагааг Бүгд найрамдах Солонгос улсын Нийслэл Сөүл хотын Сонбүг дүүрэгт зохион байгуулах гэж байна.
“ХҮҮХДИЙН ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ” үйл ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 20-27 өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулах бөгөөд үндсэн гала шоуг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Дундок” эмэгтэйчүүдийн их сургуулийн загварын тайзнаа зохион байгуулна. Энэ үйл ажиллагаанд 5-17 насны 25 загвар өмсөгч, нөлөөлөгч хүүхдүүд Монголоос оролцох бөгөөд Солонгост амьдарч буй 30 хүүхэд, нийт 55-60 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм. Загвар өмсөгч хүүхдүүдийн бэлтгэлийг UModel агентлагийн захирал, ТОП Модель Г.Уранцэцэг хариуцаж байна.