Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн бүртгэл дээр харагдаж буй төлөвийн тайлбарыг танилцуулж байна.
Төлөв 1
"Хамран сургах тойрог тодорхойгүй"- Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та хаягийн шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин шалгана уу.
Төлөв 2
"Хянагдаж байгаа"- Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.
Төлөв 3
"Түр түдгэлзүүлсэн"- Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна.
Төлөв 4
"Бүртгэхээс татгалзсан"- Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна.
Төлөв 5
"Бүртгүүлэх боломжтой"- Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.
Төлөв 6
"Элсэлтээс татгалзсан"- Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой.
Төлөв 7
"Элсэлт батлагдсан"- Эцэг эх, асран хамгаалагч нь элсэлтийн бүртгэлийг баталсан байна.
Жич: Таны хүүхэд тухайн сургуульд элсэн орох боломжтой боллоо.