12 ордын энэ 7 хоногийн зурхайг танилцуулж байна. (2024/08/12 - 2024/08/18)
Хонь: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүчээ алдахгүйн тулд идэвхтэй байгаарай. Тааламжгүй нөхцөл байдлыг үл харгалзан үргэлж инээд баяр хөөртэй байвал таны амьдралд эерэг зүйл тохиолдох нь элбэг байна. Хүсэл мөрөөдлөө ажил болгох талаар бодож төлөвлөсөн олон ажил байна. Түүнийгээ идэвхжүүлэхийн тулд тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй. Зарим нь хэн нэгний хардлага сэрдлэгээс болж хяналт шалгалтаар орж магадгүй. Асуудлыг хурдан зохицуулах гэж зүтгэсний хэрэггүй. Учир начир нь аяндаа олдоно. Буруу зуршилд автан эрүүл мэндээ хохироох үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Танд тохиолдож байгаа зарим нэг таагүй мэдрэмж эрүүл мэндтэй чинь холбоотой байх бололтой. Ажилдаа хянамгай, няхуур ханд. Санаандгүй байдлаар томоохон асуудалд орж магадгүй. Бүхнийг хойш тавиад байвал өөртөө илүү ачаа үүрүүлэх болно. Харин долоо хоногийн сүүлээр таныг ихээр хүндэлдэг хүнээс талархлын үг, сэтгэлийн бэлэг хүлээн авч магадгүй. Хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулан шалдар булдар зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Амралтын өдрөө гэр бүлийн хүрээнд тайван сууж, ном уншиж, ойр дотнынхонтойгоо харилцаж өнгөрүүлээрэй. Хувийн амьдралдаа байж болох зарим нэг алдаа дутагдлыг засаж залруулах боломж бололцоо гарах тул эргэлзэлгүй ашиглаарай.
Үхэр: Энгийн хүн бүрийн чаддаг, хийдэг зүйл огтхон ч сонирхлыг тань татахгүй байж мэднэ. Төлөвлөж байсан ажлуудаа бүгдийг гүйцэтгэж чадахгүй. Гэвч хийж гүйцээх, бодож боловсруулах олон зүйлийг эргэцүүлэн нарийн тооцоол. Хүн бүртэй эелдэг зөөлөн, найрсаг хандаж өөрийн чин сэтгэлийг харуул. Удаан хугацаанд ганцаардмал байсан бол олон нийтийн дунд нийгэмшиж чадахгүй нэлээд зожиг зан гаргаж мэднэ. Таны ойлгомжгүй зан ааш зарим нэг үл ойлголцлыг үүсгэж болзошгүй. Хамгийн ойр дотнын хүнд тань ямар нэгэн асуудал тохиолдож, тусламж дэмжлэг хүснэ. Таны өгөөмөр, энэрэнгүй зан чинь олон хүнийг баярлуулах болно. Алс газраас гэнэтийн мэдээ дуулгана. Төлөвлөсөн ажилд тань нэлээд өөрчлөлт орж магадгүй. Бусдын гаргасан санал санаачилгыг бодит байдалтай нийцүүлэн бодож хүлээж ав. Бүхий л ажил хэрэгт хариуцлагатай хандах хэрэгтэй бөгөөд энэ нь танд амар амгалан тэнцвэрт байдал, сэргэлтийг авчирна. Маш чухал ажлын уулзалтад бэлэн байх хэрэгтэй ба үр дүн нь хүлээж байгаагүй зүйл байх болно. Харилцаагаа хадгалахын тулд та боломжит шийдвэрийг гаргах хэрэгтэй болно. Хэт албархуу байдал, өчүүхэн зүйлийг дэвэргэж стрессдэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Таны орлого зарлагын тэнцвэр алдагдаж тодорхой хэмжээнд асуудал үүсэж магадгүй. Төсөв тооцоогоо эхнээс нь хөөн тооцож үзэхэд илүүдэхгүй.
Ихэр: Таны хүсэж байсан зүйл биеллээ олох болно. Гэхдээ өөрийн үйлдэлдээ хариуцлагатай, хувийн зохион байгуулал сайтай хандахыг хичээ. Үүний үр дүнд санхүүгийн байдал сайжрах болно. Мэдлэгээ дээшлүүлэх боломж бололцоог хайж, шинэ өөрчлөлт рүү тэмүүлнэ. Сайн дурын үйл ажиллагаанд оролцох нь өдөр тутмын хэвшмэл байдлаас болж сэтгэл санаа тавгүйтэхээс хамгаална. Өөрийгөө улам хөгжүүлэх тал дээр ямар нэгэн үйлдэл хийгээрэй. Урьд өмнө тохиолдож байсан зарим нэг хүндрэл бэрхшээл цаг хугацааны явцад үгүй болж, аяндаа зохицуулагдсан байхыг харах болно. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байсан ажлууд бодсон цаг үед биелэхгүй байж болох ч урсгалаараа гүйцэлдэх магадлалтай. Өмнө нь хийж дуусаагүй ажлаараа өөрийгөө дарах хэрэггүй. Шинэ төлөвлөгөө боловсруулж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэ. Ойр дотнын хүмүүсийн тав тухтай байдлын төлөө багагүй хүчээ зориулна. Жижиг сажиг зүйлд нэлээд их мөнгөө зарцуулах тул аль болох хэмнэлтийг эрхэмлээрэй. Зарим нэг таагүй байдлыг эс тооцвол сэтгэл санааны байдал тогтвортой байна. Хэт сэтгэл хөдлөлд автах юм бол хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна.
Мэлхий: Энэ долоо хоногт хэн нэгний түрэмгий байдал нь нийгэмд эзлэх байр суурийг тань ганхуулахад хүргэж мэдэх юм. Шударга үнэний дуу хоолой болох, ядарсан хүмүүсийн өргөдөл гомдлыг нь төрд уламжлах зэргээр олонд тустай ажил хийнэ. Ашиг хонжоо хайсан ажил ямар ч тохиолдолд амжилт, үр дүн багатай байх болно. Мөн бусдын дургүйцлийг хүргэх үг үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна. Таны амьдрал хэн нэгнээс шууд хамааралтай мэт бүү санаарай. Урам хугарсан, идэвхгүй байдал ноёрхоно. Өөртөө итгэлгүй байдал нь амьдралын чадамжийг доогуур үнэлнэ. Хэрэв та өөрийн хүч чадлаа зөв зохистой хуваарилж, өмнөх зорилгоо зөв тодорхойлж чадвал үр дүн нь таны амьдралыг гэрэлтүүлэх сайхан мэдээ байх болно. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхын тулд өөрийн мэдрэхүй, бодол санааг нягтлан тунгаах хэрэгтэй. Санхүүгийн алдагдал хүлээж ч болзошгүй тул бүх таагүй асуудлыг хяналтдаа байлга. Алдаа золиос болгож гэр бүлийн харилцаагаа муутгах хэрэггүй. Аль болох тайван байдлыг эрхэмлэн, үүссэн асуудлыг зохицуулахыг зөвлөж байна. Таны авир бусдын дургүйцлийг хүргэж болзошгүй. Үүнээс үүдэн ажил дээрх харилцаа мухардалд орж та ганцаардах эсвэл бүр ажилгүй болж болзошгүй. Хамгийн чухал гэсэн уулзалт, хэлэлцээрээ хийж дуусгаарай. Хувийн ажил хэргээ хөөцөлдөх цаг зав танд хангалттай олдох учир ямар нэг зүйлтэй давхцуулан сандрах хэрэггүй. Өөрт тулгарсан сорилтын өмнө бат зогсох хэрэгтэй. Хэрүүл маргааныг даруй зогсоохгүй бол хязгаартаа хүртэл хурцадна. Магадгүй шийдэгдээгүй асуудал, хойш тавьсан ажил таныг эргүүлэгт оруулж мэдэх юм.
Арслан: Долоо хоногийн эхээр гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж хувийн амьдралаа ямар ч үед орхигдуулахгүй байхыг зөвлөж байна. Нөлөө бүхий хүний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Сайн судлах юм бол амьдралд тань ихээхэн нөлөө болох мэдээлэл олж авна. Хайрын харилцаа нь ээдрээтэй байгаа хүмүүс дотоод сэтгэлийг мэдэрч, шийдвэртэй алхам хийнэ. Долоо хоногийн дундуур олон нийттэй харилцах, хүлээн авалт зохион байгуулах зэрэгт тааламжтай байна. Өөрийн амьдралын ирээдүйн талаар эргэцүүлэн бодож тунгаах нь хэрэгтэй төлөвлөгөө гаргахад тусална. Ажлын ачаалал ихтэй үед тааламжгүй зүйлс их гарах тул сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай. Ямар нэгэн худалдан авалт хийхээр зэхэж байгаа бол тооцоотой байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр хийж бүтээх хүсэл эрмэлзэл тань шинэ зүйлийг бий болгож урьд өмнө нь хүрч байгаагүй өндөрлөгт аваачна. Зарим үйл явдал таны амьдралыг үндсээр нь өөрчилж магадгүй. Төлөвлөсөн ажил, ялангуяа хүнд хүчир шийдвэр тэр дороо биелэхгүй. Та бусдын тусламж дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй.
Охин: Бүх талын харилцаагаа анхаарахгүй бол санамсаргүй хэн нэгнийг гомдоох магадлалтай. Элдэв хэрүүл маргаанд орооцолдохгүй байхыг хичээ. Ядарсан хүмүүст тусламжийн гараа сунгаж тэдэнд урам өг. Бүтээл туурвил нь их баяр бахдал төрүүлж хүссэн үр дүнг авчирна. Элдэв хов жив хэл амнаас холхон байж болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Хэн нэгэн хүн таны сэтгэл санааг дахин үймүүлж тавгүйтүүлж мэднэ. Гэр бүлд үүссэн маргаан зөрчилдөөн болон тогтворгүй байдал нь танаас ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардаж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг хандлага, мэдээллийг аль болох холдуулан хаяхыг хичээ. Хайртай хүнийхээ үгийг даган, зөвлөлдсөн бүхэн бүтэмжтэй байхаас гадна ийм байдлаар таны хувьд эрсдэлээс тойрон гарч чадна. Ажлын орчин нөхцөлөө өөрчилж, шинэ арга барилаар ажиллах таатай боломж гарна. Энэ үед тулгарсан нөхцөл байдалдаа дасан зохицож ажиллах шаардлага үүснэ. Амьдралын идэвх ердийнхөөс буурч, биеийн байдал муудах магадлалтай. Таны эрүүл мэндэд асуудал үүсэж мэднэ. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ямар ч үед сэтгэлийн хөдлөлөө барьж, асуудалд тайван хандах хэрэгтэй. Найз нөхдийн зүгээс ирэх зөвлөгөөг халуун дотноор хүлээн аваарай.
Жинлүүр: Од эрхсийн таагүй байрлалын улмаас таны хувийн амьдрал болон алба ажилтай холбоотой алдаа гарч магадгүй. Илүү их амжилт гаргахын тулд яах ёстой вэ гэж толгойгоо гашилгаж, бодолд автана. Хэн нэгний ургашгүй явуулгад өртөхөөс сэрэмжил. Хир зэрэг тэвчээр хатуужилтай байхаас хамаарч ажил хэрэг, амжилт бүтээлийн зам мөр тань тодорно. Ямар нэг гэнэтийн саад тотгор гарах боловч тойрон буй хүмүүстэйгээ харилцаа холбоогоо бататгаж, эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Бизнесийн харилцаа ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэх боломж бололцоог олгоно. Шинэ арга барил судалж хэрэгжүүлнэ. Нийгмийн харилцаагаа сайжруулах, өөрийн хүрээллээ нэмэгдүүлэх зэрэгт нэлээд идэвхтэй ажиллана. Орчин цагийн амьдралд хөл нийлүүлэн, олны дунд орж ажиллаж амьдрах нь залуу хүмүүсийн хувьд тийм ч амаргүй мэт санагдана. Өөрт оногдох ажил үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадах эсэх нь танаас шалтгаална. Сагсуу ойворгон хүмүүсээс зай барьж, амьдралдаа элдэв асуудал оруулж ирэхийг бүү зөвшөөр. Хэт их ачаалалтай байсан ч ажлын явц хэвийн байна. Эрүүл мэндэд элдэв асуудал гарахгүй байх. Ганц бие хүмүүсийг гэнэтийн болзоо хүлээж байна. Ойр дотнын хүмүүсийн хайр энэрэл их үгүйлэгдэж, хэн нэгэнд сэтгэлээ нээмээр санагдана. Энэ мэдрэмжээ зөв ашигла. Хувийн авьяас, ур чадвараа ашиг орлого олох боломж олох таатай санал ирж магадгүй.
Хилэнц: Долоо хоногийн эхээр төлөвлөсөн өөрчлөлтөө хийж байр сууриа сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ирээдүйгээ гэрэлтэй байлгахын тулд өдөр бүр урагш тэмүүл. Хуримтлагдсан эрч хүчээ зөв чиглүүлэх арга ухааныг олж авах үе. Ганц бие хүмүүс бусдад өөрийгөө амьдралаа зөв аваад явах нэгэн болохоо харуулах гэж хэт их хичээх хэрэггүй. Шинэ танилцсан хүн тань шууд итгэл найдлага төрүүлэхээр байхгүй тул сэтгэл гонсойж мэднэ. Долоо хоногийн дундуур гэр бүлийн асуудлууд дээр бүгд л таны оролцоотой зөв бүтэмжтэй болдог гэж санах хэрэггүй. Бусдын санаа бодлыг сайн ойлгож хүлээн авах үе. Танд олны танил, нөлөө бүхий хүмүүстэй уулзах өөрийгөө ойлгуулж шинэ санаагаа тайлбарлах боломж гарна. Харин долоо хоногийн сүүлээр өмнө нь амжуулж чадаагүй зүйлээ дуусгах, ахуйн бусад асуудлаа зохицуулахад цаг заваа зориул. Амралтын өдрийг зочид гийчин ихтэй өнгөрүүлнэ. Ахмад настан болон ямар нэг арга хэмжээнд зорин ирэгсдийн хөлд дарагдах бололтой. Хэнэггүй, бодолгүй хэлсэн үг яриа бусдын сэтгэлд сэв суулгаж магадгүй тул хэлэх үгээ цэгнэ.
Нум: Энэ долоо хоногт зайлшгүй хэрэгцээ шаардлагын улмаас хэн нэгэнтэй хийсэн арилжаа нь оновчгүй байж мэдэх ч цаг алдалгүй арга хэмжээ авснаар алдаагаа засаж чадна. Өөрт ирэх таатай боломжийг хүлээ. Хэрэв сайн туршлагагүй бол шинэ зүйлийг яаран эхлүүлэх хэрэггүй. Хэн нэгний сөрөг хандлагад хариу муу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Атаа жөтөө, хов живээс өөрийн нэр хүндээ хамгаалах нөхцөл байдал үүснэ. Ялихгүй асуудал ч хамаг эрч хүч барж мэднэ. Сонирхсон ажилдаа бүтээлчээр хандах нь таныг шинэ түвшинд авчирна. Төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох зүйлийг эхлүүлнэ. Танд хамт олон, найз нөхдийн хүрээллээс ямар нэгэн талархал ирж магадгүй. Хамгийн ойрын хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй.Хариуцлагатай хандлага, чин сэтгэлээр бусад хүмүүсийг байлдан дагуулж чадвал амжилт, нэр хүнд таныг тойрохгүй. Мэргэжлийн хүрээнд шалгалт хяналт явагдах, ямар нэгэн шинэ туршилт хийж магадгүй. Санаа нийлсэн хүнтэйгээ бизнесийн ашигтай ажил эхлүүлнэ. Энэ нь таны удаан хугацааны туршид төлөвлөж ирсэн зүйл тул бүх зүйл таны дотор байна. Сайн танихгүй хүнтэйгээ хэтэрхий илэн далангүй яриа дэлгэх хэрэггүй. Ажлаа амжуулсан ч ар гэрийн асуудал давхцан танд амрах чөлөө өгөхгүй. Таны нэмэлт орлого гэр бүлийнхний хувьд хамгийн таатай боломжуудын нэг юм. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхээ өгөх хүнээ олж, хайр дурлалдаа умбан жижиг сажиг ямар ч асуудлыг үл тоох болно.
Матар: Урагш давшин тэмүүлэх ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар тань олны нүдэнд ил болж хүртэх ёстойгоо хүртэж сайшаагдах болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө урамшуулаарай. Зах зээлд эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүн судалж, худалдаа арилжааны ажил хийхээр төлөвлөж байгаа бол одоо л цаг нь ирсэн байна. Харин биеийн байдал сул дорой, өвдөх магадлал туйлын өндөр байна. Ажлын ачааллаа багасгаж ажил амралтаа зохицуулж эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийл. Амин хувийн болон албаны аливаа асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зөн билэг, далдын хүчний зүйлд итгэхээс илүүтэй таны ойр байдаг эргэн тойрны хүмүүсийнхээ саналыг анхааралтай сонсоорой. Бүхий л ажил хэрэг болон хувийн амьдралдаа ч болгоомжтой хандахыг зөвлөж байна. Нэг л буруу үйлдэл хийхэд таны олон сарын хичээл зүтгэл талаар болж магадгүй. Зөв хүнээ сонгож хамтрагчаа болгохгүй бол итгэл эвдэж болзошгүй. Аливаа хүндрэл бэрхшээлийн үед таны итгэлтэй найз нөхөд хамгийн их дэм тус болно. Гэр бүлд бага зэргийн маргаан, зөрчилдөөн үүсэх ч энэ нь аажимдаа намжиж, ойлголцолд хүрнэ. Хайр дурлалын болзоо нь таны сэтгэл санааны байдлаас болж яаж өрнөх нь шийдэгдэх болно. Гэр бүл, үр хүүхдэдээ бүхий л цаг хугацаагаа зориул. Хэрэв та хатуу чанга байдлаа өөрчилж, асуудалд арай өөр өнцгөөс хандаж чадвал та бүгдийн хүндэтгэлийг хүлээсэн нэгэн зайлшгүй болж чадна.
Хумх: Долоо хоногийн эхээр ажил төрлийн өөрчлөлт хийхийг оролдох, бичиг баримт дээр ажиллах зэрэгт таатай байна. Бусдын аманд орох юм бол худал хуурмагийн далайд умбах магадлалтай. Өөрт ирж буй мэдээлэл бүхнийг үнэн зөвийг нь тунгааж байж ажил хэрэгтээ ашиглахыг зөвлөж байна. Хэн нэгнийг өөрийн алдаатай үйлдлийн буруутан болгох гэлгүй зөв хүн бай. Амьдралд тань нөлөөлж болохуйц амин чухал шийдвэрүүдийг гаргах хэрэггүй. Сэтгэл сайтай хүмүүсийн ажил амжилттай бүтэхээс гадна сайхан эрч хүч, энергийг бэлэглэх болно. Хамгийн гол нь амьдралын тэнцвэрээ хадгалж, дур булаам байдлаа алдаж болохгүй. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн гол түлхэх хүч болох учиртай ажил хэрэг нэлээд удааширч таны сэтгэлийг зовоох болно. Гэхдээ нөхцөл байдал ерөнхийдөө таны хяналтад байсаар байна. Та хаана байгаагаас үл шалтгаалан амжилт, эрсдэл үргэлж хамтдаа байх болно гэдгийг үргэлж санаж аливаа ажилд хариуцлагатай хандаарай. Хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст таагүй зүйлүүд нэлээд учирч магадгүй. Өөртөө тус дэм болох хүнийг хайна. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хариуцлага тооцох явдал гарч болзошгүй тул түүнийгээ хэтрүүлэн ашиглах хэрэггүй. Үг үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байж чадвал таны амжилтын нэг хэсэг байх болно.
Загас: Энэ долоо хоногт түр хугацаанд ч болов төвөгтэй асуудлаас хөндийрч өөрийгөө амраа. Хэрэгтэй хэрэггүй олон бодолд дарагдах нь таныг улам их ядрааж, идэвхийг тань бууруулна. Уур уцаартай хүмүүс сөрөг энерги цацруулж байдаг тул аль болох холхон байгаарай. Зарим нөхцөл байдлаас болж ажлын явц удаашралтай, сэтгэл санаа тогтворгүй байдалтай байна. Сайн төвлөрөхийн тулд бясалгал хийх, нам гүм орчинд амрах зэргийг туршаарай. Санхүүгийн байдал тогтворжих тул хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр өөрт тохиох асуудал бэрхшээлийг зохицуулах чадвартай болно. Ойр дотнын туслагч тань ихээхэн баярлуулж магадгүй. Ажлын ачааллыг ганцаараа үүрэх гэсний хэрэггүй. Хамт олны дунд орж ажиллах нь таны хувьд туршлага болохоос гадна хажиг зожиг зангийн эм нь байх болно. Найз нөхөдтэйгөө илүү олон цагийг өнгөрүүлж, хамтдаа аялал зугаалга төлөвлөх, ирээдүйн сайн сайхнаа зөгнөн ярилцана. Дуу шуу, инээд хөөр бүхий л таагүй хандлагыг хөөн зайлуулна. Хайртай хүмүүстэйгээ хамт суугаад ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцаарай. Од эрхэс уран бүтээлч эрч хүчийг нэмэгдүүлж, эрэл хайгуул хийх, уншиж судлах зэрэгт тааламжтай нөлөөлж байна.