Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 35.336, мөрдөн байцаалтын 2.865 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 238 хэргийг хүргүүлсэн. Үүнээс: 

Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 85, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34 хэрэг байна.  

Зөрчлийн шинжтэй 52.872 зөрчилд 53.034 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 204 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 35 баривчилж, эрх хасаж, 299 иргэнийг торгож, эрх хасаж, нэг насанд хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 52.495 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.

Таны сурталчилгаа