Цаг үеийн мэдээ

НЗДТГ болон Азийн Хөгжлийн банк хамтран “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх юм.

Өнөөдөр НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушан Маматкуловыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушан Маматкуловд уг төслийн бэлтгэл ажлын тайланг танилцуулсан юм.

НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Энэхүү төслийн хүрээнд бодлого, зохицуулалтын тогтолцоог сайжруулах, дижитал технологи ашиглан холбогдох төрийн үйлчилгээний ил тод, хүртээмжийг бэхжүүлэх, мөн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төслийн хэрэгжилт, институтийн чадавхыг бэхжүүлнэ” гэлээ.

Таны сурталчилгаа