Боловсролын салбарын цаг үеийн зарим асуудлыг Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
-Боловсролын хөтөлбөрийг шинээр боловсруулж байгаа талаар мэдээлсэн. Хэрхэн боловсруулж байгаа вэ?
-СӨБ болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сурагчийн гарын авлага, дасгал ажлын дэвтрийн туршилтын эх зохиох, хянах багийн уулзалт болж байна. Энэхүү ажлын баг өнөөдөр ажлаа эхлүүлж байгаа тэмдэглэлт үйл явдал болж байна. яаж өөрчлөгдөх вэ гэхээр PISA шалгалт Монгол Улсад дүн тавьчихлаа. Унших чадвар чинь сул байна аа гээд. Унших чадварыг дээшлүүлсэн хөтөлбөр, сурах бичгүүд гарч ирнэ. Унших бичиг гэж дээр үед байсан. Үүнийг сэргээж байгаа. Гэхдээ тэр нь хүүхдийн сэтгэхүйд таарсан сурах бичиг гарах байх гэж найдаж байна. Мөн үүнийг яаж бүтээлч сэтгэлгээ рүү оруулах вэ, яаж бүтээлч сэтгэлгээг дэмжих вэ. Энэ нь шинэ сурах бичгийн онцлог байх ёстой. Түүний зэрэгцээ сурах бичгүүд интерактив болж эхлэх ёстой. QR кодтой. Шууд тэндээсээ хичээлийг нь заачихдаг. Зөв хариултууд нь байж байдаг. Компьютертой шууд харьцдаг, ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг сурах бичиг байх ёстой гэдэг санааг багш нар ярьж байна. Ингээд холбохоор хичээнгүй бичгийн асуудлыг харахаас өөр аргагүй. Боловсролын хүрээлэнгээс зөвлөмж гаргасан. Балын харандаагаар бичүүл, хүүхдэд алдаа гаргах эрхийг нь өг. Битгий балаар бичүүлж, дараа нь хуулуулж бичүүлээд бай. Энэ бүхнийг шинэчилж чадвал бага ангийн сурагчдын гэрийн даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй болов уу. Хичээнгүй бичгийн заах цагийг хорогдуулж, цаашид илүү бүтээлч тал руу нь явуулах шаардлагатай болов уу гэж харж байна.
-Гуравдугаар ангиас англи хэл заах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Гуравдугаар ангийн хүүхдүүдэд англи хэлийг зааж эхлэхдээ Person гэх англи хэлний танхимын болоод цахим хосолсон сургалтыг 100 сургуульд туршина. Person сургалтыг шууд авах замаар эхлээд явуулна. Гэхдээ бид үүнийг харна. Боловсролд шууд угзарсан гэнэтийн цочмог шийдвэр байж болохгүй.
-Багш нарын амралтыг 43 хоног болгож цөөллөө гээд хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. хэрхэн төлөвлөсөн талаар тайлбарлаж өгөөч?
-2025 оны эхний долоо хоногт багш нарт 5 хоногийн амралт өгнө. Ингэснээр сургууль дээр ямар нэгэн арга хэмжээ хийхийг хориглосон. Олимпиадын хуваарь гарсан. Нэгдүгээр сарын эхний долоо хоногт ямар ч олимпиад байхгүй. Тэгэхээр багш нар 5 хоног цалингаа аваад амарна. Энэ хооронд түгжрэлээ ч тооцсон. Үлдсэн 43 хоногийг зун амарна. Тэгэхгүй бол наймдугаар сарын 30 дөхүүлж ажилдаа ороод, хичээлийн шинэ жилийнхээ бэлтгэлийг хангах ямар ч боломжгүй байна. Есдүгээр сарын эхний 2 долоо хоног хичээлийн жигдрэлт байхгүй хүүхдүүд хохироод байдаг учраас 5+43 гэсэн байдлаар зохион байгуулсан. Энд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Мөн багшийн эрхэд халдсан асуудал ч үүсэхгүй. Эсрэгээрээ багшид их таатай байдал үүсэж байгаа болов уу.
-Поло загварын футболкийг сурагчийн дүрэмт хувцсанд оруулах уу гэсэн эргэлзээ эцэг эхчүүдийн дунд их байна. Хэзээнээс оруулах вэ?
-Үүнд эргэлзэх хэрэггүй оруулна. Гэхдээ цаг хугацааны хувьд ирэх жилээс оруулахаар болсон. Өөрөөр хэлбэл 2025-2026 оны хичээлийн жилээс өмсөж болно. Яагаад гэвэл поло футболкны судалгааг хийж байна. Заавал үүнийг хэрэглэ гэсэн юм биш шүү. Өмнөх дүрэмт хувцсаа ч хэрэглээд явж болно.
С.ОТГОНБАЯР
Нараа
2024-08-12
Поло цамц авчихсан хүүхдүүд өмсөөд явж болно биздэ
zoljargal
2024-08-12
za ashgui
Bulgaa Bulgaa
2024-08-12
Srochkin tsamts bol er n demii shde buun ajil induudexgui l bol urchiigeed pologoor l jigdermeer yum
Поло
2024-08-13
Поло цамц өмсөх нь зөв Өнгө алдахгүй хүүхдийн биед эвтэйхэн Угааж арчилахад амар