Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэхэд, Шүүгдэгч Ц.Болортуяагийн өмгөөлөгч н.Ганбаатар, шүүгдэгч О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нарын зүгээс биеийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтын хамт, Шүүгдэгч Г.Энхтайвангийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, шүүгдэгч Б.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч С.Бямбасүрэнгийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Д.Очирдорж нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт, Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонго улсын иргэн Ким Кэа Баумын өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн И Жун Соб-н өмгөөлөгч н.Батнасан нарын зүгээс хилийн чанадад зорчиж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт тус тус ирүүлснийг хүлээн авч шүүгдэгч А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.  

Таны сурталчилгаа