Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Нисдэг тэргээр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан явуулж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн юм. 

Энэ удаагийн дадлага сургууль нь “Хөвсгөл нуур”-т зохион байгуулагдсан гэдгээрээ анхны тохиолдол бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар боллоо.

Таны сурталчилгаа