ACF холбоо нь гишүүн улс орнуудын шинжлэх ухааны хамтын ажиллагааны таатай нөхцөлийг хангах үүднээс хоёр жил тутамд Азийн орнуудад олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Азийн Бетоны Холбоо /ACF/, ШУТИС, болон Монголын Бетоны Холбоо /MCA/ хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Азийн бетоны холбооны X хурлыг 2024 оны наймдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулна.