Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхагласан.
Энэ өдөр дэлхий даяар нэг уриа, нэг зорилгын дор нэгдэж залуучуудын үзэл бодол, санаачилгыг дэлхийн хэмжээнд тэмдэглэх боломжийг олгодог. Мөн асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд арга хэмжээг хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэх дэмжихэд анхаарал хандуулдаг билээ.