Цаг үеийн мэдээ

Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Газар зохион байгуулалт, геодез зураг зүйн ерөнхий газрын хариуцан ажиллуулдаг нийслэлийн 4 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт суурилуулсан байнгын ажиллагаатай станцуудын өгөгдөл хувиарлалтын (GNSS-CORS) NTRIP удирдлагын программ хангамж бүхий серверт 2024 оны наймдугаар сарын 10-ны өдөр цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй гэмтэл гарч, улмаар систем хандалтын доголдол үүссэн тул нийт 43 станцын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар тасалдсан болохыг мэдэгдэж байна. 

Иймд та бүхэн тус газрын байнгын ажиллагаатай станцын бодит агшны засвар дамжуулалтыг (RTK) ашиглахаар төлөвлөсөн хээрийн хэмжилтийн ажлуудаа тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж зохион байгуулахыг хүсье. 

Бид үүссэн нөхцөл байдлыг судлан холбогдох арга хэмжээг авч станцын хэвийн үйл ажиллагааг хангахаар ажиллаж байна" гэжээ.

Таны сурталчилгаа