Орос хэлийг эхнээс нь үзэх, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн квотын хүрээнд 2025/2026 хичээлийн жилд Оросын их дээд сургуулиудад элсэн суралцах шалгаруулалтад оролцоход бэлдэх, цаашлаад орос хэлний мэдлэгээ гадаад хэлний хувьд дээшлүүлэх хүсэлтэй хүн бүхэнд зориулсан мэдээлэл.
Сургалтын төрлүүд:
Өглөө орох орос хэлний жилийн сургалтууд:
2024 оны 9-р сарын 03-аас 2025 оны 5-р сарын 30-ны хооронд;
7 хоногт 5 өдөр (ажлын өдрүүдэд);
09.00-өөс 14.00 цаг хүртэл;
1-р семестр – 2024 оны 9-р сарын 03-наас 12-р сарын 27-ны хооронд;
2-р семестр – 2025 оны 1-р сарын 06-наас 5-р сарын 30-ны хооронд.
Сургалт нийт 1026 хичээлийн цаг орно.
Өдөр орох орос хэлний жилийн сургалтууд (төгсөх ангийн сурагчдад зориулсан):
2024 оны 9-р сарын 04-нөөс 2025 оны 5-р сарын 30-ны хооронд;
7 хоногт 3 өдөр, 15.00-аас 18.15 цаг хүртэл;
1-р семестр – 2024 оны 9-р сарын 04-нөөс 12-р сарын 27-ны хооронд;
2-р семестр – 2025 оны 1-р сарын 03-наас 5-р сарын 30-ны хооронд.
Сургалт нийт 432 хичээлийн цаг орно.
Орос хэлийг гадаад хэлний хувьд заах туршлагатай багш нарын удирдлага дор та бүхэн:
- орос хэлний дүрэм үзэх;
- орос хэлээр зөв, итгэлтэй ярьж сурах;
-Оросын соёл, түүхийн тухай олон шинэ сонирхолтой зүйлийг олж мэдэх болно.
Та нарын туслахууд: лингафон танхим, орос хэлийг гадаад хэлний хувьд сурах орчин үеийн сурах бичгүүд, сургалтын цахим хэрэгслүүд, уран сайхны болон баримтат кино, Оросын музейн үзэсгэлэнгүүд, түүнчлэн “Русский дом в Улане-Баторе”-аас зохион байгуулах арга хэмжээнүүдэд оролцоно.
Боловсролын энэхүү сонирхолтой аяллыг эхлүүлж өөрийн өмнө “Орос” гэдэг шинэ ертөнцийг нээгээрэй!
Сургалтад элсэх болзол:
- Монгол хэлтэй байх (заавал)
Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Цээж зураг 3х4 - 1 ш.;
- Паспортын хуулбар (18 хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хамт ирж бүртгүүлнэ);
- Ерөнхий боловсролын гэрчилгээ болон түүний хуулбар (сургууль төгссөн хүүхдүүдийн хувьд);
- Хувийн хэрэг болон хувийн хэргийн хуулбар (төгсөх ангийн сурагчдын хувьд)
Лавлах утас: (11) 45 28 70
зочин
2024-08-13
ОРОС ХЭЛ СУРАХ ХҮН БАЙГАА ЮУ ХАМГИЙН ХӨГЖИЛГҮЙ УЛС ОРОС БОЛСОН ЮМ БИШ ҮҮ