Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Батлан хамгаалахын атташе, хурандаа Пак Инчоль нар есдүгээр сарын 11-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн ирж, удахгүй тохиох Хилчдийн өдрийн баярын мэнд хүргэж, ажлын хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж, Солонгосын холбогдох байгууллагуудтай Хил хамгаалах байгууллага хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.