Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Та нар нээх нам бойжуулдаг хүмүүс биш л дээ. Монголын ард түмэн л мэдэх байх л даа. Энэ хуулийн зүйл заалт дээр өргөн барихгүй гэчихсэн байна шүү дээ. Яагаад энэ хуулийн зүйл заалтыг зөрчөөд байгаа юм бэ. Энэ парламент чинь хоёр бүлэгтэй. АН-ын бүлэг дэмжих боломжгүй гэсэн байгаа. Та нар ингээд хүчиндээд батлах юм уу. Яривал зөндөө юм бий. Хэрэгжээд явж байгаа зүйлийг дундуур нь ингэж зогсоож яах гээд байгаа юм. Сайн сайхан хууль байна гээд байх юм. Хэрэгжээд явахад юу нь болохгүй байна вэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Бүх процедур дэмжээд баталж байгаа шүү дээ. Хууль зүйн яамны дүгнэлтээр энэ хууль орж ирж байгаа. Танайх гээд л ярих юм. Хууль зүйн яам яг үнэндээ Ардчилсан намын сайдтай байгаа. Тэнд зөв өнцгөөс нь харсан болов уу. Засгийн газрын процедурыг давж орж ирдэг. Тэр дундаа Хууль зүйн яамны визгүйгээр энэ хууль хэзээ ч өргөн баригдахгүй.

 

Таны сурталчилгаа