Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан "Гамшгийн үед олон улсын эрэн хайх, аврах баг болон хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах үйл ажиллагаа“ сэдэвт сургалт, дадлагын удирдамжийн дагуу өнөөдөр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг хоёр үе шаттай зохион байгууллаа.

Сургалт дадлагын зорилго нь нийтийг хамарсан томоохон гамшгийн үед олон улсын эрэн хайх аврах баг, хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, шилжүүлэн байрлуулах үйл ажиллагааг нисэх буудлын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй зохион байгуулах, үүссэн цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах чадвар эзэмшүүлэх, удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах юм.

Сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн нийт 40 хүн хамрагдлаа.

Таны сурталчилгаа