Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.
Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.
Идэвхгүй тандалтыг хийснээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм.