2024 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нийгэмд болж буй үйл явдалд автаж, стрессдэх хэрэггүй. Энэ үед үүсэх бэрхшээл түр зуурынх байх учраас аажимдаа нөхцөл байдал намдана. Албан тушаал, эрх мэдэлд тэмүүлэх хэрэггүй. Мөнгө санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүст таагүй зүйл тохиолдоно. Амьдрал таныг одоо ч сорьсоор л байх тул өөрт ирсэн дарамтыг амжилттай давахыг хичээгээрэй.
Үхэр: Бизнес эрхэлдэг хүмүүс зорилгоо зөв тодорхойлж, ажлын чиглэлээ амжилттай өөрчлөх боломжтой. Сонголтоо хийн, түүнийхээ төлөө өөрийгөө зориул. Хайр сэтгэлийн харилцаа амжилттай байна. Эрч хүчээ нэмэгдүүлж, амьдралаа өөрийн гараар босгоход анхаар. Ганц бие хүмүүсийн танилын харилцаа өөр тал руу өөрчлөгдөж мэднэ.
Ихэр: Бодол санаагаа цэгцэлж, аливаа үйл явдлыг дэс дараатай хүлээж авахыг хичээ. Бүх зүйлийг зэрэгцүүлэн, эмх замбараагүй гэж төсөөлснөөр та өөрийгөө стрессдүүлж ядаргаанд орох болно. Мөн бүгдийг төлөвлөгөөний дагуу хийх гэж хичээх хэрэггүй. Заримдаа төлөвлөөгүй хийсэн ажил ч том амжилт авчрах нь бий. Ямар ч үед тайван байдлаа хадгалахыг эрхэмлээрэй.
Мэлхий: Хэрэв та амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн бол энэ нь биеллээ олж үр дүнгээ өгч эхэлнэ. Оюун санааны болон мэдлэг мэргэжилдээ бүхий л анхаарлаа төвлөрүүл. Өөртөө итгэх байдал алдагдсан ч хэт их хичээх хэрэггүй. Учир нь зарим нэг зүйл урам хугарал авчирч магадгүй.
Арслан: Үзэл бодол, итгэл үнэмшлээ хадгалж хамгаалахын тулд бусдыг илүү хүндэл. Мөн өөрийгөө хүндлүүлэхийн тулд аль болох ухаалаг байгаарай. Өнөөдөр бусдыг итгүүлэх авьяас их байна. Харин худалдаа наймааны ажилд туршлага дутна. Та хэн нэгнээс суралцахыг хүснэ. Зарим ажил тань бүтэлгүйтэж, урам хугарна. Танд чадвар байгаа ч мэдлэг туршлага дутуу байгааг ойлго.
Охин: Ашигтай ажлын санал ирнэ. Өнөөдөр эхлүүлсэн ажил ирээдүйд ашиг авчирч чадна. Идэвх санаачилгаа нэмэгдүүлж, ажил хэрэгт бүтээлч байдлаар хандаж чадвал таны орчин нөхцөл, амьдрал чанар ихээхэн өөрчлөгдөхийг мэдрэх болно. Байр суурь, нэр төрөө дээшлүүлж чадна. Албан тушаалтантай харилцахдаа болгоомжтой байгаарай.
Жинлүүр: Өнөөдөр их эрч хүчийг мэдрэх болно. Бүхий л болж бүтэхгүй зүйлийг хийх итгэл төрж, хувийн ур чадвараа сорино. Гэрээ хэлэлцээр хийх, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд тун таатай байна. Хамтын ажил саадгүй бүтэх болно. Од эрхэс таныг ивээж байх тул өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Хилэнц: Худалдаа наймаа хийдэг хүмүүс бага зэрэг зогсонги байдалд орно. Гадаад орчны нөлөөнд автан, гол зорилгоо умартахгүй байхыг сануулж байна. Ямар ч ажил ихээхэн эрч хүч, цаг хугацааг шаардах болно. Өөдрөг үзэл, тууштай зан энэхүү ээдрээтэй байдлаас нэр төртэйгөөр гарахад чинь тус болно. Аливаа нөхцөл байдалд эргэн тойрноо анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
Нум: Бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөх, мэргэжил мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тааламжтай өдөр. Найз нөхдийн зөвлөгөө нь бүхий л ажилд тус дэм болж сэтгэл санааг өргөнө. Эртний танилтайгаа санаандгүй байдлаар уулзана. Дээд албан тушаалын хүнтэйгээ үг хэлээ ололцох боломж гарна. Мөн найз нөхдийн хүрээнд илэн далангүй ярилцаж чадна.
Матар: Таны ажил болон амьдралд хүчтэй нөлөөлж болохуйц ямар нэгэн үйл явдал болно. Чухал асуудлыг хойш тавьж болохгүй гэдгийг санаарай. Амьдралын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон бол ойрын хугацаанд засаж залруулах арга хэмжээ аваарай. Сэтгэлээр унах, ганцаардах мэдрэмж төрнө. Хайр дурлалын асуудалд нээлттэй, нөхөрсөг байдал давамгайлна.
Хумх: Бүтээлч байдал давамгайлна. Өнөөдөр аливаа ажил хэргийн уулзалт сонирхолтой болж өнгөрнө. Хамтрагч нартайгаа илүү ойлголцож, найз нөхдийн хэмжээнд харилцах бололтой. Гэхдээ зарим үед хэн нэгнээс хэт хамааралтай болсон мэт санагдана. Энэ байдал нь таныг цаашид ихээхэн ядрааж зүдрээх болно
Загас: Саад бэрхшээлгүй ажил хэргээ явуулж чадна. Амьдрал дээр өөртөө тохирсон үнэлэлт дүгнэлтийг олж авна. Хамаг байдаг эрч хүчээ ганц нэг ажилд зориулах хэрэггүй. Дотоод сэтгэлийг хөндсөн, хувийн амьдралын нарийн зүйлдээ хайнга хандах хэрэггүй. Өөрийгөө мэдэрч сур. Бичиг цаас бүрдүүлэх болон эд материал шалгахтай холбоотой ажил амжилттай байна.