Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгох талаар хэвлэлийн хурал хийх явцад Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар түүний биед халдлаа.

Тэрээр багшлах эрхийг 45 хоногийн сургалтаар олгоно гэх агуулгыг шүүмжилж  Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу гэх агуулгыг ярьж хуралдааны үеэр түүний нүүр лүү өндөг шидсэн байна. Мөн хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй гар зөрүүлж танхайрсан үйлдэл гаргасан тул түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргасан байна. 

Олон нийтийн зүгээс иргэн А.Отгонбаатарын дэвшүүлсэн асуудал хэдий зөв байсан ч бусдын биед халдсан үйлдэл нь байж болохгүй хэмээн шүүмжилж байгаа юм. 

Уг асуудлаар ЦЕГ-аас хэрэг бүртгэл нээн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

Тодруулбал, түүний олон нийтийн газар танхайрсан уг үйлдэл нь ямар нэгэн захиалагчтай эсэх, гэмт хэргийн шинж агуулсан эсэхийг эхлээд тогтоох аж. 

Бид уг асуудлыг эргэн мэдээлэх болно. 

Таны сурталчилгаа