Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг 2024 оны 8-р сарын 1-нээс эхлэн эхлэн E-Mongolia системээр хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны цахим бүртгэлийг И-Монголиагаар дамжуулан хүлээн авч дууслаа.
Цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 7,898 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд бүртгүүлсэн хүмүүсийн утасны дугаар руу мессеж илгээгдэнэ.