ОБЕГ-ын даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Иж бүрэн болон биелэлтийн шалгалт зохион байгуулах тухай” А/296 дугаар тушаалын дагуу Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг НОБГ-д ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.