НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) болон “Рио Тинто” ХХК хамтран “ЮНЕСКО-гийн Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү хамтарсан төсөл нь соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоос гадна энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.