Сүүлийн үед иргэд гадаад улс оронд аялах, зорчих сонирхол их болсон. Үүнийг дагаад виз найдвартай гаргаж өгнө гэсэн мэдээллийг сонин болон цахим орчинд ихээр байршуулж байна. Саяхан Улаанбаатар хотод оршин суух хаягтай, Монгол Улсын иргэн У нь “Виз найдвартай гаргаж өгнө. Харин та урьдчилгаа 4 сая төгрөгийг яаралтай шилжүүлэх хэрэгтэй” гэх зар мэдээлэл байршуулсны дагуу нийт 170 гаруй иргэнийг залилан мэхэлснийг цагдаагийн байгууллагаас тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн та ямар нэгэн улс орон руу аялах гэж байгаа бол таньдаг хүндээ яаралтай виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд бүү итгээрэй.