Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрны орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 16:12 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байрны В1 давхарт ил задгай хог шатаж байсныг 00:10 цаг ажиллаж бүрэн унтраасан байна. Утаажилтын бүсээс 28 том хүн, 5 хүүхдийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд нийслэлийн Онцгой байдлын байдлын газраас галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.