Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол" гэдэг газарт www.icc.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрснийг наймдугаар сарын 26-ны өдрийн 16:20 цагт Гал түймэртэй тэмцэх газаас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, есдүгээр сарын 15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртсөн.

Таны сурталчилгаа