Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, зургаадугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 22:33 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.

Таны сурталчилгаа