Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарах “...Хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт холбогдуулан
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б нарын 14 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00211 0325 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20, 23-ны өдрүүдэд хянан хэлэлцээд,
Шүүхээс нэр бүхий 4 /дөрөв/ шүүгдэгчид холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж,
бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль бусаар газар орны нэр өөрчлөх...” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж заасныг журамлан тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилго, Шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим баримтлан торгуулийн ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч Д.Бауыржанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч А.Гылымханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч А.Камелиятад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч А.Серикболатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч С.Хонаевд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч К.Болатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч К.Бекжанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч С.Арманд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч О.Нурланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч К.Хуанышд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар торгуулийн ял шийтгэлийг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж зааснаар шүүгдэгч нарыг 1 /нэг/ жилийн хугацаанд торгуулийн ял биелүүлэх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх хорих ялаар солихыг шүүх хуралдаанд танилцуулсан болно.
Мөн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно гэж зааснаар шүүгдэгч Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ял дээр нэмж оногдуулан,
уг нэмэгдэл ял нь шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Есболат, Д.Ербол, Т.Аршагул, Ө.Хуралай нарт холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол