Цаг үеийн мэдээ

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Увс аймгийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн А/335 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтоосон. Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа