2024 оны Нобелийн Энх Тайвны шагналыг Японы Нихон Хиданкио групп хүртжээ. Тус групп нь Японы Хирошима, Нагасаки хотуудын атомын бөмбөгдөлтөөс амь үлдэгсдийг төлөөлдөг байгууллага юм.
1956 онд байгуулагдсан энэхүү групп нь цөмийн зэвсэггүй дэлхийг бүтээхийг уриалдаг бөгөөд цөмийн зэвсгийн аймшигт хор хөнөөлийг хүчтэй баримтуудаар нотлон харуулдаг. Тус байгууллагын зорилго нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн аймшигт үр дагаврыг анхааруулахад оршдог ажээ.
Дэлхий нийтийг цөмийн зэвсгийг эсэргүүцэхэд уриалсаар буй Нихон Хиданкио группийн тууштай хүчин чармайлтыг Нобелийн хорооноос сайшааж, уг шагналыг олгосон байна.
Эх сурвалж: Hindustan Times