Өнгөрсөн пүрэв гарагт, Пакистаны Пунжав мужийн Равалпинди хотын коллежийн хэдэн зуун оюутнууд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна. Оюутнууд коллежийн тавилгуудыг шатааж, хотын гол замуудыг хаан замыг хөдөлгөөнийг саатуулсан төдийгүй сургуулийн эд зүйлсийг гаргаж хаяжээ.
Үүний хариуд цагдаа нар тэдний эсрэг хүч хэрэглэн бороохойгоор цохиж, нулимс асгаруулагч хий цацсан хэмээн цагдаагийн албан хаагч Мухамед Афзал хэлэв.
Цагдаа нар амгалан тайван байдал алдагдуулсных нь төлөө 250 хүн баривчилсны ихэнх нь оюутнууд байв.
Лахор хотын баруун хэсэгт, оюутан охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар нийгмийн сүлжээнд цацагдсанаар хойш Пакистаны дөрвөн хотод эсэргүүцлийн жагсаал эхлээд байгаа юм.
Пакистан улсад эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл түгээмэл байдаг ч тус хуучинсаг үзэлтэй улсад гутаан доромжлолд өртөхгүйн тулд энэ талаар мэдээлэх нь бага байдаг аж.
Оюутны хотхонд гарсан хүчирхийллийн хэргээс болоод оюутнуудын уур хилэн ихсэж байгаа тул засгийн газраас дунд сургууль, коллеж, их сургуулиудыг хоёр өдрийн турш хаах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: CNN