Цаг үеийн мэдээ

АНУ-ын Үндэсний хар салхины төвийн мэдээлснээр, Оскар гэх нэгдүгээр зэрэглэлийн хар салхи Кубын Барокко хотыг өнгөрсөн баасан гарагт дайрснаар хөрсний нуралт, шар усны үер үүсгэж, мөн тус арлын гол эрчим хүчний станцыг унагасан байна.

Үүнээс үүдэн Куб улс даяар бараг гурван өдрийн турш цахилгаан эрчим хүч тасраад байгаа аж. Бямба гарагт зарим хэсгээр эрчим хүчийг сэргээж чадсан ч, буцаад тасарчээ.

Эрчим хүчний сайдын хэлж буйгаар, “Даваа гарагийн орой гэхэд улсын ихэнх хэсгээр цахилгааныг сэргээж чадна, хамгийн сүүлийн хэрэглэгч мягмар гараг гэхэд эрчим хүчээр хангагдсан байх болно” гэв.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа