Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн лхагва гарагт нас барсан 31 настай One Direction хамтлагийн дуучин Liam Payne-ий үхэлд шүтэн бишрэгчид нь дэлхий даяар гашуудаж байна.

Ням гарагт Лондоны Кенсингтоны цэцэрлэгт хэдэн зуун залуучууд Питер Пэний хөшөөний дэргэд цугласны дийлэнх нь өсвөр насны охид байсан бөгөөд тэд зүрхэн хэлбэртэй бөмбөлөг, гэрэл зураг, цэцэг зэргийг хөшөөн дор үлдээв.

Үүнээс гадна Парис, Сидней, Нью Йорк зэрэг хотуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний шүтэн бишрэгчид цуглан хамтдаа гашуудсан байна. 

Эх сурвалж: Associated Press

Таны сурталчилгаа