Жүжигчин Том Холланд хүн аалзны хувцсаа дахин өмсөхөд бэлэн болжээ.
“Хүн Аалз” киноны дөрөв дэх анги 2026 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа хэмээн Сони Пикчирс компани баасан гарагт мэдэгдлээ.
Том Холланд саяхан өгсөн ярилцлагадаа дөрөв дэх ангийн санаа “галзуу” болсон гэв. Тэрээр “Энэ бидний өмнө нь хийснээс жаахан өөр, гэхдээ шүтэн бишрэгчдэд маань үнэхээр таалагдана гэж бодож байна” гэжээ.
Студийн зарласнаар тус кино ирэх зун зураг авалтаа хийх бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 24-нд нээлтээ нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Associated Press