Японы Фүжи ууланд одоо хүртэл цас ороогүй байгаа нь ойрын 130 жилд тохиогоогүй үзэгдэл юм. 11-р сар болоход хэдхэн хоног дутуу байгаа ч Фүжи уулын оргил цасгүй хэвээр байгаа аж.
Японы хамгийн өндөр уулын оргилууд ихэвчлэн 10-р сарын эхээр цасанд дарагддаг байсан боловч мягмар гарагийн байдлаар цасгүй хэвээр байгаа нь уур амьсгалын хямралын талаар түгшүүр төрүүлж буй хэрэг юм.
Энэ намар тус улсад ер бусын дулаан байгаа бөгөөд аравдугаар сарын эхний долоо хоногт тус улсын 74 хотод агаарын температур цельсийн 30 хэм ба түүнээс дээш халж байгааг Цаг уурын төвийн судалгаагаар тогтоожээ.
Эх сурвалж: reuters.com