БНСУ-ын 6.5 тэрбум воны санхүүжилттэй K-Смарт авто замын цахим удирдлагын төслийг амжилттай эхлүүллээ. Монгол Улс инженер техникийн ажилчдаа БНСУ-д сургаж, авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл, гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил эхлүүлэх үндсийг тавилаа.