2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төрийн байгууллагад хандах, албан тушаалтантай харилцах зэрэг нь таны төсөөлж байсан шиг хэцүү биш байна. Гэхдээ яриа тохиролцоо хийхэд ямар ч саад бэрхшээл тулгарч болзошгүй. Хэт итгэмтгий зан, гэнэн цайлган байдал тань хэн нэгний бах тавыг хангаж мэднэ. Худал хуурмаг, хов живээс холуур байхыг хичээ.
Үхэр: Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн чадах зүйлийг барьж авч түүндээ итгэл найдвараа өгөхийг зөвлөж байна. Хойш тавьсан ажлаа шийдвэрлэхээс гадна танд ноогдсон бүхий л чухал тушаал шийдвэрийг амжилттай гүйцэтгэх бололтой. Харин томоохон арилжаа наймаа хийх гэж байгаа бол ашгаас илүүтэй эрсдэлээ сайтар тооцоорой.
Ихэр: Эрхэлсэн ажил хэрэг болон хувийн амьдралдаа алдаа эндэгдэл, саад бэрхшээл үүсгэхгүйн тулд сайн мэдэхгүй зүйлд хөрөнгө оруулах хэрэггүй. Мөн шинэ танилдаа яаран итгэл үзүүлэх хэрэггүй. Эрсдэлтэй ажилд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Буруу сэтгэлтэй хүмүүсийн нөлөөнд автахгүй байх нь чухал байна. Ямар ч нөхцөлд өөрийгөө бүрэн удирдахыг зөвлөж байна.
Мэлхий: Дотоод сэтгэлээ илэрхийлэх хүнээ зөв сонгохгүй бол та бусдын өмнө эвгүй байдалд орж магадгүй. Эргэлзээ төрүүлэхүйц зүйлээ баттай болгохын тулд туршлагатай, чадвартай хүнээс зөвлөгөө авахад буруудах юмгүй. Санхүүгийн хувьд амжилт гарвал энэ нь өмнөх ажлын үр дүн байна. Бие дааж хийсэн ажил тань удаан хугацаанд үргэлжлэх ч дутуу орхиж болохгүй.
Арслан: Зарим нэг тогтворгүй, туйлбаргүй байдал нь ажлаа солих, хийж байснаа дутуу орхих сэдэл төрүүлнэ. Сайн нөхөрлөлд үл итгэлцэл, хагарал бутрал гарч мэднэ. Амьдралын идэвх муутай, урсгалаараа явж ирсэн хүмүүсийг од эрхэс ивээлдээ авна гэж найдах хэрэггүй. Хоол хүнсэндээ анхаарал хандуул, хууч өвчин хөдөлгөх магадлалтай сонголт хийхгүй байхыг зөвлөж байна.
Охин: Материаллаг байдлаа дээшлүүлэх боломжийг бий болгохын тулд өөрийн хариуцсан ажилдаа бие сэтгэлээ зориул. Хувийн эрх ашгийн төлөө ажил хэргийн аливаа харилцааг цалгардуулж сэвтүүлэхгүй байхыг зөвлөж байна. Хүссэн зүйлээ авахын тулд тийм ч их мөнгийг зарцуулахгүй байхыг хичээ. Санхүүгийн байдлаа хэвийн барьж байхын тулд хэрэггүй зардлуудаа танахыг зөвлөж байна.
Жинлүүр: Хэн нэгний үзэл санааг гол тулгуур болголгүй зөвлөгөө гэдэг утгаар хүлээж ав. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад таатай байна. Гэхдээ хөндлөнгийн хүмүүсийн нөлөөнд автах магадлал ч өндөр байна. Зориг зүрх, шаргуу зан чанар нь алдсан байр сууриа олж авахад туслах болно. Олон нийтийн ерөнхий хандлага бурууг өөгшүүлэх чиглэлд байна.
Хилэнц: Ажил хэргийн харилцаанд өөрийн боломжийг бодитоор үнэлж, бусдад итгэл үзүүлэх нь хамтын ажиллагааг улам бататгаж өгнө. Мөн хийх үйл хөдлөлөө нэг бүрчлэн тооцоол. Таны бусдад нөлөөлөх чадвар улам ихэснэ. Үзэл бодолдоо тууштай байж чадвал одоо биш ч хэтдээ санасан бодсоноо хэрэгжүүлж чадна. Өөрийн зөн совиндоо итгэж шийдвэр гаргах нь алдаа болж мэднэ.
Нум: Гаднын сөрөг нөлөө таныг чиглэж магадгүй. Сэтгэл хөдлөл, огцом уураа барьж нөхцөл байдлыг гартаа авахыг зөвлөж байна. Таны ухаалаг, тэвчээртэй байдал нь эргэн тойрны эмх замбараагүй байдлыг зохицуулахад ихээхэн тус болно. Ямар ч хэрэгцээтэй байсан их мөнгө зарцуулах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийг сайтар ажиглаж анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна.
Матар: Мөнгө олох бодол таны толгойд байнга эргэлдэхээ болихын тулд та санхүүгийн тааламжтай нөхцөл байдалд хүрэх хэрэгтэй. Гэхдээ зарим үед энгийн зүйлээс ч амьдралын баяр баясгалан, сайн сайхныг бүрэн дүүрэн амтлах боломжтой. Үлгэр дуурайл авдаг нэр хүндтэй хүнтэйгээ уулзах сонирхолтой уулзалт хүлээж байна. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх тал дээр санаа зовох хэрэггүй. Чин сэтгэлээсээ ярилцах нь хүн бүхэнд таалагдах болно.
Хумх: Санаандгүй үйл явдал сэтгэл санаа тавгүйтүүлнэ. Алдаа эндэгдэл гаргах магадлал байгаа ч тайван байдлаа хадгалж өөрийгөө төвлөрүүл. Сайхан зүйлийн тухай бодож өөдрөг байхад аливаа таагүй зүйлээс холуур өнгөрч болох юм. Хайртай хүндээ бүхнээ зориул. Тааламжтай харилцаанаас та амьдралын хамгийн сайхан шагналыг хүртэх болно.
Загас: Сэтгэл санаа тавгүйтэж, бие чилээрхэнэ. Өөрийн боломж бололцоондоо тохируулан ажлаа төлөвлөөрэй. Хурдтай өөрчлөгдөж буй цаг үетэй хөл нийлүүлэн алхахын тулд өөрийгөө хөгжүүлэх, шинийг мэдэхийн төлөө бүхий л хүчээ зориулахыг зөвлөж байна. Үймээн шуугиан, хөл хөдөлгөөнтэй газраас холуур бай. Худал хуурмаг таныг нөмөрч магадгүй байна.