Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны арваннэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 675 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 361 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нэг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоож Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна. 

Таны сурталчилгаа