Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэн өнөөдөр (2024.11.23) Монголын үндэсний музейд нээлтээ хийж байна.

Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.

Ойг тэмдэг хүрээнд зохион байгуулагдаж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт үзэсгэлэнгээр гэрэл зураг, үзмэрүүдийг дэлгэн танилцуулж, олон нийтэд хүргэхийн зэрэгцээ орчин цагийн шилдэг уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй үзэсгэлэнг зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа