Цаг үеийн мэдээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны Хэлтсээс  ирэх  арванхоёрдугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Завханы баруун, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Харин 2025 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Таны сурталчилгаа