Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймаг, “ОРДА ВЭЛФ” ХХК гурван талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд 2025-2027 онуудад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 1059 га талбайд ойн зурвас байгуулах юм.
Эхний ээлжид ирэх онд Хонгор сумын нутаг Хараа голын эрэг дагуух 102 га талбайд Татмын ойжуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас шалтгаалан голын эрэг дагуух бургасан ой устаж үгүй болж байгааг уг төслөөр дамжуулан сэргээх юм.
Төсөл эхлүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг 5 жилийн туршлагатай “Орда Вэлф” ХХК хариуцан ажиллана. Компанийн зүгээс 2025 оны 1-р улиралд эхний санхүүжилтийг татан төвлөрүүлнэ гэв.
Уг ажил хийгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөө үзүүлэгч хүлэмжийн хийг бууруулах, нүүрстөрөгчийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх мөн Дархан-Уул аймгийн байгаль, экологид эерэг нөлөө авчрах юм.
Кил Кис Пас Да
2024-11-24
Бургасан ой устаж үгүй болох биш үхэж далд орсон ардчиллын гайгаар засаг захиргаа, хууль дүрэм гэж байхгүй болж ажилгүй золбин хулгайчууд хаа сайгүй байгаль сүйтгэж байна. Ой модыг хулгайгаар огтолж ашиг олдог хулгайчуудаас нэг хоёрыг нь буудчихад хулгай дарагдана даа.