Цаг үеийн мэдээ

Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг баталгаажуулах, орчны бүсийн хилийн багана шинэчлэх ажил хийгдэж байна. Улсын Их Хурлын 1995 оны 26-р тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан бөгөөд орчны бүсийн иргэд, газар ашиглагчид аялагчид болон орчны бүсийн оршин суугчдад хил заагийн мэдээлэл дутмагаас болж Дархан цаазат газрын дэглэм горим зөрчигдөх эрсдэлтэй тулгардаг.

Энэхүү ажлын хүрээнд хуучин тавигдсан хилийн шугамуудыг бататгаж, шинээр тогтоосон цэгийн байршлыг улсын мэдээллийн санд бүртгэлжүүлэх, хилийн баганыг шинэчлэн солих, будах ажлууд хийгдлээ. 

- Айц уул /1735,2/, түүнээс хойш орших 1624,0, 1338,0 тоотууд, 1338,0 тоотоос зүүн хойш орших Яармаг, Нисэхийн чиглэлээс Нүхтийн ам руу салсан  засмал замын уулзварын баруун  урд талын 1 тоот шон, Нүхтийн засмал замыг гатлан засмал замын  урд захаар Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон, төмөр замын далангийн баруун талыг даган Төрхурахын голыг гарч, төмөр замын дунд хоёр гүүрийн баруун гар талын 4, 5 тоот шон, мөн төмөр замын далангийн баруун талыг даган Ширдэгтийн богинын амны төмөр замын гүүрийн баруун талд орших 6 тоот шон, түүнээс баруун урагш орших 1859,2, 1816,0 тоотууд, 1816,0 тоотоос баруун тийш орших1843,0, 1813,3, 1810,0 тоотууд, 1/810,0 тоотоос баруун хойш орших Номт уул /1793,0/, түүнээс баруун тийш орших 1802,0  тоот, түүнээс баруун урагш орших 7 тоот шон, түүнээс баруун хойш орших Шар хөв уул /1754,0/, Айц уул /1735,2/

Таны сурталчилгаа