Цаг үеийн мэдээ

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал ноёрхож магадгүй. Та өөртөө итгэлтэй байж гаргасан шийдвэртээ бат зогсохыг зөвлөж байна. Хэтэрхий их зүйлд бүү шуна. Өөрийн боломж бололцоогоо тодорхойлон хүч хүрэх зүйлийг л хийх хэрэгтэй. Танд атаархдаг хүмүүсийн хэл амнаас зугтах нь ялагдалд хүрснээс ялгаагүй тул аймхай хулчгар зан гаргах хэрэггүй.   

Үхэр: Амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж, сайн сонсоорой. Өмнө нь боломжгүйд тооцогдож байсан зүйлийг биелүүлэх боломж гарч мэднэ. Харин хэнийг ч бай хувийн амьдралдаа хөндлөнгөөс оролцохын эсрэг зогс. Буруу үйлдлүүд сөрөг хандлагаас үүсэлтэй байх бололтой.

Хамтатгах: Нэгэн хэвийн уйтгартай хэв маягаасаа залхах тул одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх бололтой. Амьдралд тань тус дэм болохоосоо илүүтэй төвөг болдог, хов жив хэл ам ихтэй хүмүүсээс холбоо харилцаагаа тасалсан нь дээр байх. Харин амьдралын олон саад бэрхшээлийг даван туулахад түшиг тулгуур болж чадах хүнээ та олох бололтой.   

Мэлхий: Өөрийн хариуцсан зүйлийг цалгардуулалгүй байх хэрэгтэй. Өгсөн амлалтдаа хүрэхгүй бол таны нэр хүнд тэр хэмжээгээр буурна гэдгийг санаарай. Хамгийн дотнын хүмүүс тань таны сайн хийж чаддаг зүйлийг хийлгэхийг хүснэ. Үүнд татгалзах хэрэггүй. Эргэн тойрондоо өөрийн боломжоор тус дэмээ өгч байхыг зөвлөж байна.

Арслан: Тантай тийм ч ойр дотно харилцаатай бус хүмүүсээс тусламж дэмжлэг ирэх бололтой. Гэвч та хардсан сэрдсэн зан гаргахгүй, хэн нэгэн буян үйлдэж байна гэсэн үүднээс хандаарай. Өр зээл тавих, боломжгүй амлалт өгөх зэрэг нь хожим танд ихээхэн төвөг болох болно. Гэр бүлийн хүрээнд оройг өнгөрүүлээрэй.     

Охин: Амралтын өдрийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байж мэднэ. Аливаад хойрго, идэвхгүй байдал амьдралыг уруу татаж, бүх зүйлийг нурааж мэднэ. Бусдад хэт өндөр шаардлага тавих нь тэдний дургүйцлийг хүргэж болзошгүй. Ямар ч нөхцөлд үг хэл, үзэл бодол нийлдэггүй хүнтэй заавал ярилцах гэсний хэрэггүй.

Жинлүүр: Байгалийн сайхныг мэдрэх, агаар салхинд гарах зэрэг нь сайхан амралт байх болно. Эсвэл байгууллага, хамт олны дунд зохион байгуулсан үйл ажиллагаа сэтгэлийг сэргээх, урам зориг өгөхүйц байж чадна. Харин ойр дотнын хүмүүстэйгээ зөрчил үүсэх магадлалтай тул болж буй үйл явдлуудад хэт эмзэг хандахгүйг хичээ. Аливаа асуудлыг дэвэргэх хэрэггүй.

Хилэнц: Таны хөдөлмөрийн чадвар болон эрч хүч тааруухан байна. Мэдрэлийн болоод биеийн ачааллаа нэмэгдүүлэх ажил танд тохирохгүй гэдгийг мартах хэрэггүй. Гэхдээ хувь заяа таныг яаж ч сорьсон бай та түүнд бууж өгөх хэрэггүй. Таны уналт, азгүйдэл хэн нэгнийг баярлуулж магадгүй гэдгийг санаарай.

Нум: Таны хувьд гэр бүлийн уур амьсгал юу юунаас илүү чухал байх бөгөөд хэн нэгний зохисгүй үйлдлээс болоод асуудал үүсэх талтай. Хувийн харилцаадаа соёлтой, ухаалаг байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Өрхийн төсвөө тооцож, орлого зарлагаа бодож үзэхэд илүүдэхгүй үе. Хэн нэгний хувийн эрх ашгийг хөндөх асуудлыг сөхөгдөн гарч ирнэ.

Матар: Өнөөдрийн бүхий л үйл хэрэгт тэсвэр хатуужил, ажилч хөдөлмөрч байдал туслах болно. Та эрч хүчтэй байдлаараа бусдын гайхширлыг төрүүлж чадна. Зарим хөндлөнгийн сөрөг хандлагыг үл тоон өөрийн амжилтын төлөө зөвхөн урагшаа зорь. Бодит байдлыг зөв дүгнэж, элдэв саад бэрхшээлд шантрах хэрэггүй.

Хумх: Ажил болон хувийн харилцаанд өөрийн санал бодлыг илэрхийлэхдээ шулуун шударга байх бололтой. Гэхдээ өөрийн мэдэлгүй хийсэн үйлдэл нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Сэтгэл санааны байдал нь ойр орчныхоо нөлөөг мэдрэхгүй байх нь зөрчил үүсгэхэд хүрч магадгүй.   

Загас: Алба болон амины ажил тань чухал байх нь амрах зав гаргаж өгөхгүй бололтой. Гэхдээ ямар ч ажлын цаг хугацаа нь тулсан байсан ч гэлээ та өөрийн эрүүл мэнд болон гэр бүлээ хайхралгүй өнгөрч болохгүй. Таны гэр бүл үр хүүхдэдээ зориулах цаг мөчийг ойр дотнын хүмүүс тань хүлээсээр байгаа гэдгийг санаарай. Бодит байдал дээр ихэнх асуудал таны санаа зовоод байгаа хэмжээнд биш байна. 

Таны сурталчилгаа