Манай улсын хувьд аравдугаар сарын сүүлээс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
Энэ хугацаанд амбулаториор нийт 300 мянга гаруй хүн эмнэлэгт хандан үйлчлүүллээ. Үүний 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандаарай. Мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл зөвлөөд байна.
Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30 - 20:00 цаг Бямба Ням гарагт 10:00 - 17:00 цагийн хооронд ажиллана