Цаг үеийн мэдээ

"Цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө" гэсэн зарын дагуу мөнгө байршуулан, залилуулах гэмт хэргээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ төрлийн гомдол мэдээлэл нэмэгдэж сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Телеграмаар залилуулж 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тодруулбал,

"Онлайн цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө" гэх зарын дагуу холбогдож 12.2 сая

Цахимаар ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээгээр 22 сая төгрөг

"Телеграм хаягаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө" гэх зарын дагуу холбогдож, долоон удаагийн гүйлгээгээр 22.3 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг гарчээ.

Таны сурталчилгаа