Монгол Улсын гавьяат тамирчин, Очирын Одгэрэлийн нэрэмжит насанд хүрэгчдийн самбо бөхийн “Чингис цом” анхдугаар аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” заалнаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд явагдаж өндөрлөв. Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд 20 байгууллага, клубийн 150 гаруй тамирчин өрсөлдөж Хан-Уул “Женко” клуб багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
Эмэгтэй спорт самбо бөхийн төрөлд:
50 кг-д Э.Базаррагчаа хүрэл медаль
59 кг-д Э.Номинтуяа алтан медаль
59 кг-д Ц.Сүнжидмаа мөнгөн медаль
72 кг-д Б.Номуунзаяа хүрэл
-80 кг-д А.Батзул алтан медаль
-80 кг-д Ц.Санжидмаа мөнгөн медаль
Эмэгтэй байлдааны самбо бөхийн төрөлд:
54 кг О.Нандин-Эрдэнэ хүрэл медаль
59 кг Э.Номинтуяа алтан медаль
-80 кг А.Батзул алтан медаль тус тус хүртэж “Эмэгтэй шилдэг тамирчин”-аар Номинтуяа шалгарсан байна.